Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайрга, дайргын үнийг хямдрууллаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн "Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг нэг шоо метр тутамд 1 төгрөг болгон бууруулах шийдвэрийг гаргалаа.
 
Эргэн сануулбал, энэхүү шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд авто замын салбарын төлөөлөлтэй хийсэн "Өглөөний уулзалт" болон "Чанартай зам - Чансаатай засвар арчлалт" чуулганы үеэр авто замчдаас гаргасан санаачилга бөгөөд ийнхүү биелэлээ олж байна.
 
Үүний үр дүнд авто замын салбарт ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буурч, зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой юм гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Нийслэлийн хэмжээнд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Захирамжийн хүрээнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, хорт зуршил, архи тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

“Эрүүл монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа өргөжин нийслэлийн хэмжээнд хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, тусламж үйлчилгээ өргөжин өвчлөл эндэгдэл буурах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолсон. Ийнхүү өнөөдөр Сүхбаатар дүүргээс “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн эхэллээ. Арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зөв зохистой хооллолт, хорт зуршлаас татгалзах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдралын буруу зуршилтай холбоотой халдварт, хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа болохыг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Өвчин туссаных нь дараах үр дагавартай нь тэмцэх бус түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч бодлогоо тодорхойлж ажиллах шаардлага бий. Бидний зүгээс иргэдийн архи тамхины зохисгүй хэрэглээг бууруулж зөв дадалд хэвшүүлэх, эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажил арга хэмжээг хэрэгжүүлж, зохион байгуулж ажиллаж байна" хэмээлээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж, төл бойжилт 92.4 хувьтай байна.  Төллөвөл зохих 23.2 сая эх малын 55.6 хувь буюу 12.9 сая эх мал төллөөд байна. 

Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 67.5, зүүн бүс 32.9, төвийн бүс 43.9, хангайн бүс 56.4 хувьтай мал төллөлт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Улаанбаатар хотод олон түвшинт гүүр байгуулахад “ЖАЙКА”-тай хамтарна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Япон улсад айлчилж байна.

Энэ хүрээнд "ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадатай уулзан, цаашдын хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байгууллагаас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснээс Улаанбаатар хотын авто замын дэд бүтцийг хөгжүүлэх, замын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөнд иргэд аюулгүй тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

"ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямада “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг өргөтгөх судалгаа болон Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулах чиглэлээр судалгаа хийж байна. Цаашид Улаанбаатар хоттой дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтарч ажиллана” гэв.

Түүнчлэн дэд бүтэц, зам гүүрний мэргэжилтэн, ус, дулаан хангамж, хот төлөвлөлтийн чиглэлд хүний нөөц бэлтгэх чиглэлээр "ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллана.  

Дэлгэрэнгүй унших

Санал болгох