Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Энэ жилийн Төрийн их наадмын шандаст хурдан хүлгүүд...

Огноо:

,

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан газар газрын шандаст хурдан хүлгүүдийг танилцуулж байна.


Азарга

Төрийн их баяр наадамд 104 шандаст хурдан азарга уралдсанаас...

1. Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга /Уралдаанч Б.Энхбаяр/

2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга /Уралдаанч Б.Лхагва-Очир/

3. Архангай аймгийн Хотонт сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар азарга /Уралдаанч Б.Дагвадорж/

4. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн буурал азарга /Уралдаанч Н.Билгүүнманлай/

5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Монгол Улсынн Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн ажнай цавьдар азарга /Уралдаанч П.Баяржавхлан/


Их Нас

Төрийн их баяр наадамд 210 шандаст хурдан хүлэг уралдсанаас...

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын халиун /Уралдаанч Ж.Анхням/

2. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага /Уралдаанч Б.Батсүлд/

3. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Г.Жавхлантөгсийн хээр /Уралдаанч Б.Бат-Оргил/

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын бор /Уралдаанч П.Пүрэвбат/

5. Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Эрдэнэбаярын саарал /Уралдаанч  Г.Мөнхболд/


Соёолон

Төрийн их баяр наадамд 210 шандаст хурдан соёолон уралдсанаас...

1. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Чинзоригийн хурдан хар /Уралдаанч Б.Бат-Оргил/

2. Төрийн их баяр наадамд түрүүлсэн бол Булган аймгийн Гурванбулаг сумын Хишигжаргалын Аминхишигийн халзан /Уралдаанч Н.Отгонболд/

3. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг уугуул Гончигбатын Батболдын Хүннү халтар /Уралдаанч О.Лхагва/

4. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Сүрэнжавын Энхтөрийн хээр үрээ /Уралдаанч С.Эрхэмбаяр/

5. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн бор үрээ /Уралдаанч Э.Энхбаяр/


ДААГА

Төрийн их баяр наадамд 49 шандаст хурдан даага уралдсанаас...

1.  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Баярсайханы уясан С.Тэмүүжингийн хул даага /Уралдаанч Б.Төрболд/

2. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага /Уралдаанч О.Өсөхбаяр/

3. Т.Батцоож манлайгийн уяж хурдлуулсан Ц.Гончигсүрэнгийн хээр даага /Уралдаанч Н.Билэгтсайхан/

4. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хул даага /Уралдаанч М.Тэмүүн/

5. Монгол Улсын начин Б.Сэр-Одын унаган адуу Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Ц.Онолбатын хонгор халзан даага /Уралдаанч Б.Баярцогт/


Баяр наадмын эрлийз дээд насны хурдан морьдын уралдаанд

1. Ховд аймгийн Мөст сумын Цэвээн-Очирын Бямбапүрэвийн хул

2. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн хар азарга

3. Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар морь

4. Ховд аймгийн Мөст сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн шарга халзан

5. Төв аймгийн Алтан булаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Дугаржавын Ганзоригийн хээр морь


Баяр наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд

1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Жадамбын Болдын хул даага

2. Налайх дүүргийн уугуул Нямаагийн Батболдын хар даага

3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага

4. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Г.Батбаярын хүрэн даага

5. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Дугаржавын Ганзоригийн хээр даага

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Урлаг спорт

Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ хийж эхэллээ

Огноо:

,

Спортын төв ордны өргөтгөлд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээний хэсгийн нээлт боллоо. 

Арга хэмжээнд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүс оролцлоо.

Энэ барилгад засвар үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт улсын төсвийн нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.

Монгол Улсад анх удаа үүд хаалгаа нээж буй энэ төвд 10 төрлийн 20 гаруй тоног төхөөрөмж бий.

Онцолбол, "Targeted radiofrequncy" төхөөрөмж нь тамирчдын булчин амраах, эд эсийг сэргээх, хаван бууруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээ үзүүлдэг бол Mergen аппарат нь хүний биеийн хэсгийг цочроох зорилгоор долгионы тусламжтайгаар өвдөлт намдаах зорилгоор ашигладаг юм. Монголын баг тамирчдын одоо үзүүлж буй амжилтыг нэмэгдүүлэхэд дээрх төхөөрөмжүүд жинтэй нөлөө үзүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.

Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ сайд “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн талаар төрийн дэвшүүлсэн томоохон бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бид шинжлэх ухаанд суурилах ёстой. Тиймээс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг бид онцгойлон анхаарч, ажил авснаас хойших хугцааанд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна” гэж тодотголоо.

Харин Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг “Спортын шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний тоног төхөөрөмжөөр хангагдсанаар тамирчдын ажиллах чадвар нэмэгдэж, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэлээс бэлтгэлийн хооронд дахь сэргэлтийг хурдасгах зэрэг давуу тал гарна” хэмээн тэмдэглэлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Хоккейн үндэсний шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Кувейт Улсад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс алтан медаль хүртсэн.

Мөн залуучуудын шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Узбекистан Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хоккейн холбооны удирдлага болон Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч нарт баяр хүргэж, тив, дэлхийн тавцанд Төрийн далбаагаа мандуулсанд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Цаашид бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, зохион байгуулалтаа сайжруулан амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан хоккейн холбоо нь 60 гаруй жилийн түүхтэй гэдгийг дурдаж, Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй Спортын ордон баригдсан үеэс хоккейн спортын хөгжлийн шинэ 60 жилийн түүх бичигдэж эхэлсэн гэдгийг онцоллоо.

Дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс анх удаа алтан медаль хүртэж, III дивизионд тоглох эрхээ авсан нь Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт урам, итгэл өгсөн гэдгийг тодотгов.

Хоккейн үндэсний шигшээ баг нь 17-41 насны тамирчдаас бүрддэг бөгөөд Залуучуудын шигшээ баг 2024 оны 09 дүгээр сард БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах цомын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.

Хоккейн тамирчид Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018, 2018 онд алтан медаль, 2023 онд хүрэл медаль хүртэж байсан юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Огноо:

,

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

–Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох