Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяны хүрээнд шилдэг хороодыг шалгаруулна

Огноо:

,

НОБГ-ын дарга болон даргын зөвлөлийн гишүүд Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын төлөөллүүдийг хүлээж авч уулзан, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид шинээр хэрэгжиж эхлэх төслүүдийн талаар санал солилцлоо.

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 8 дүүргийн 8 хороонд хамтран хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжиж байгаа дээрх хороодод “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриатай “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяныг өнгөрсөн оны аравдугаар сарын 13-аас энэ оны наймдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулсан бөгөөд аяны хаалтын ажиллагаа ирэх сарын 13-нд болж,  шилдэг хороодыг шалгаруулах юм.

Уулзалтын үеэр “Дэлхийн Зөн Монгол “ОУБ-аас тус газарт иргэдэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх шууд дамжуулалтын төхөөрөмжийг гардуулан өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Улаанбаатар хотод олон түвшинт гүүр байгуулахад “ЖАЙКА”-тай хамтарна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Япон улсад айлчилж байна.

Энэ хүрээнд "ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадатай уулзан, цаашдын хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байгууллагаас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснээс Улаанбаатар хотын авто замын дэд бүтцийг хөгжүүлэх, замын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөнд иргэд аюулгүй тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

"ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямада “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг өргөтгөх судалгаа болон Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулах чиглэлээр судалгаа хийж байна. Цаашид Улаанбаатар хоттой дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтарч ажиллана” гэв.

Түүнчлэн дэд бүтэц, зам гүүрний мэргэжилтэн, ус, дулаан хангамж, хот төлөвлөлтийн чиглэлд хүний нөөц бэлтгэх чиглэлээр "ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллана.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хануйн голын 109.15 у/метр гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

Огноо:

,

2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1100 км авто зам, 243 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 у/м төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 96 хувиийн гүйцэтгэлтэй байна.

Тухайн гүүрийн барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөлөө.

Гүүрийн захиалагчаар Зам, тээврийн хөгжлийн яам, өдөр тутмын техник технологийн хяналтыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, гүйцэтгэгчээр “Эвт-Уул” ХХК ажиллаж байна хэмээн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шалбарсан, гэмтэлтэй цахилгааны утас ашиглахгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн нийт дуудлагын 26 хувийг цахилгаан ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гарсан гал түймрийн дуудлага эзэлсэн байна. Иймд дараах зөвлөмжийг дагаж галын аюулгүй байдлаа хангаарай.

-Стандартын шаардлага хангасан кабель утас, цахилгаан хэрэгслийг ашиглах

-Цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлэх, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах

-Шалбарсан, зарим хэсгээрээ гэмтэлтэй цахилгаан утас ашиглахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох