Чөлөөт цаг
“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөр болон байгууллагынхаа “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор өнгөрөгч 5 дугаар сараас эхлэн жуулчин "J", бизнес “B”, албан хэрэг “А”, суралцах “S” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох 6 төрлийн үйлчилгээг цахимжуулаад байгаа юм.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэдэд олгодог “О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор шийдвэрлээд байна.

Уг цахим үйлчилгээ авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон https://evisa.mn/ хаягаар шууд нэвтэрч, цахим зөвшөөрлийн хүсэлтээ ирүүлэх боломжтой аж.Энэхүү цахим үйлчилгээ нэвтэрснээс хойш “J”, “B”, “А”, “S1,S2” суралцах, олон удаагийн орох, гарах визийн зөвшөөрөл зэрэг нийт 5 мянга гаруй иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Эх сурвалж: ГИХГ
Чөлөөт цаг
ХӨСҮТ: "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс
"Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

Чөлөөт цаг
"Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг Экологийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлнэ
БОАЖ-ын сайд Н.Уртнасан Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлд хамтран ажиллах, иргэдэд экологийн боловсрол олгох, байгальд ээлтэй амьдрах талаар мэдээ, мэдээлэл тогтмол хүргэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд БОАЖЯ, ЭЦА хамтран “Нөхөн сэргээлт” 2024 арга хэмжээг энэ онд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Ташрамд дурдахад, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Экологийн цагдаагийн алба хамтран 2020 онд Байгаль эн тэргүүнд төслийн хүрээнд “Ой модоо хайрлая”, “Цэнхэр алт усаа хайрлая” “Ирлээ явлаа цэвэр” “Орчны бохирдлыг бууруулъя” зэрэг нөлөөллийн томоохон аянуудыг зохион байгуулсан нь давхардсан тоогоор 44 сая гаруй хүнд хүрсэн.
Эх сурвалж: БОАЖЯ
Чөлөөт цаг
PCR шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй
Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд тасалбараа зөвхөн цахимаар захиалж авах бөгөөд онлайн захиалгын программ нь Гэрэгэ системстэй холбогдох тул, ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй.
Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэд тухайн аймгийнхаа Автотээврийн төвийн билетийн кассаар үйлчлүүлнэ. Шадар сайдын 2020 оны 156-р тушаалаар батлагдсан түр журмын өөрчлөлтөөр тээвэрлэлтийг хэзээ эхлүүлэх, хэрхэн зохион байгуулах тухай чиглэл өгөгдөнө. Эрсдэлтэй бүс буюу Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчиж буй иргэд замын хүнсээ өөрсдөө бэлдэж авч явах шаардлага тавигдана.
Эх сурвалж: АТҮТ
-
Үзэл бодол2019/10/22
“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шалгаруула...
-
Улстөр нийгэм2021/02/14
Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 23-наас бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалт эхлэх...
-
Чөлөөт цаг2020/03/30
Богд хааны заан
-
Шударга мэдээ2020/02/10
Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хийсэн хязгаарлалт...