Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Увс нуурын эрэгт стандартын шаардлага хангасан отоглох цэг ажиллаж байна

Огноо:

,

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн нар Увс нуурын хамгаалалт, хог хаягдал ариун цэврийн байгууламжтай танилцлаа.
 
Тус нуурт жил бүр 5 сарын 16-наас 11 сарын 1-ны хооронд 10000 орчим жуулчин зорин ирдэг ба 2018 оноос стандартын шаардлага хангасан байнгын ажиллагаатай ОТОГЛОХ ЦЭГ ажиллаж, 15 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Тус газарт 1 тонны багтаамжтай 11 хогийн сав, ариун цэврийн 2 байгууламж байдаг ба тогтмол цэвэрлэгээ хийж, жуулчдын тав тухыг ханган ажиллаж байна.
 
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь Увс нуур 441223 га талбай, Цагаан шувуут уулын дархан цаазат газар 33304 га талбай, Түргэн уулын дархан цаазат газар 130273 га талбай, “Ачит нуур-дэвэлийн арлын байгалийн цогцолборт газар 211552 га талбай, Тэсийн голын байгалийн нөөц газар 103000 га талбай, Мөнгөтцахир байгалийн дурсгалт газар 630 га талбайг 28 ажилтан, байгаль хамгаалагч хариуцан ажиллаж байна.
 
Нэмэлт мэдээлэл хүргэвэл Увс нуур нь Төв Азийн хээр тал нутаг дахь гүехэн устай ханасан давст нуур бөгөөд Азийн нүүдлийн шувуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Увс нуурын ай сав газарт олон төрлийн шувууд, мэрэгчид болон ирвэс, аргаль угалз, янгир зэрэг ховордсон ан амьтан байх бөгөөд уг газар нь энэ бүс нутгийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг дэлхий дахины үнэ цэнтэй байгалийн хосгүй гайхамшигт өв юм.
 
Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагиль, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгадаг ба нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг.
 
Эх сурвалж: БОАЖЯ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох