Цаг үе
Үертэй холбоотойгоор нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт оруулав
Наймдугаар сарын 5-нд орсон аадар борооны улмаас Дарь-Эхийн гудамж болон Монелийн авто зам үерт автаж, замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Тодруулбал, өчигдөр орой нийтийн тээврийн гурван автобус замын нөхцөл байдлаас хамаарч зорчих боломжгүй болж зогссон боловч зорчигчдыг аюулгүй буулгасан.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эх болон Монелийн замаар нийтийн тээврийн Ч:25, Ч:26, Ч:10, Ч:29, Ч:19а, Ч:19б гэсэн зургаан чиглэлд 37 тээврийн хэрэгсэл үйлчилдэг бөгөөд чиглэлийн замналд шуурхай зохицуулалт хийж, өөрчлөлт оруулан, үйлчилгээ үзүүлж байна. Дээрх авто замуудын хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулалтаар буюу Сансарын тойргоор богино эргүүлэх, Чингэлтэйн өргөн чөлөө, Цагдаагийн гудамжаар үйлчилж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
Цаг үе
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
Цаг үе
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.
Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
-
Цаг үе2023/04/05
Цэргийн алба хаагчид галын тархалтыг зогсооход дэмжлэг үзүүллээ
-
Шударга мэдээ2021/08/27
Энэ амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ
-
Шударга мэдээ2019/10/14
БСШУС-ын сайд орон нутагт ажиллаж байна
-
Улстөр нийгэм2023/05/12
Л.Оюун-Эрдэнэ: Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй уялдах нь улс орны хөгжи...
Сэтгэгдэл