Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Эрдэнэс Монгол” нэгдэл, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Огноо:

,

Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал “Эрдэнэс Монгол” нэгдэл, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сэдвээр үргэлжиллээ. Тус нэгдлийн харьяа төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагууд болон Засгийн газрын холбогдох агентлагуудын төлөөлөл нэг дор цуглаж, асуудал бэрхшээлээ ярилцлаа. Өөрөөр хэлбэл, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын удирдлагууд өөрийн байгууллагын чиг үүрэг, бодлого зорилт, шинэчлэл өөрчлөлтийг танилцуулж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниудын удирдлагуудтай санал солилцож, харилцан ярилцав.
 
Түүнчлэн, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээл, татвар, гааль, төмөр зам, тээвэр, тендер шалгаруулалт, ханган нийлүүлэлт тойрсон асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд төрийн зүгээс баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж болон гарц боломжийн талаар мэдээлэл өгөв. Мөн Засгийн газрын агентлаг, газрууд өөр өөрсдийн чиглэлээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах илүү өргөн боломжийг нээж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бодлогын нэгдмэл түвшинд уялдаа холбоотой ажиллана гэдгээ илэрхийллээ.
 
Эх сурвалж: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ

Огноо:

,

"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө

Огноо:

,

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.

Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

Огноо:

,

Эмийн эмчилгээнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй, тухайн нягийн халдвар нь эмээр эдгэрэх боломжгүй болохыг эмэнд тэсвэртэй нян гэнэ.
 
Эмэнд тэсвэртэй болсон нянгийн халдвар, өвчний үед эмчилгээ үр дүнгүй болж, улмаар нас баралтад хүргэх эрсдэл бий болдог.
 
Тухайлбал, Сүрьеэ өвчний үеийн эмийн эмчилгээг тасалдуулснаас үүдэн эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хүндэрдэг.
 
Манай улсад жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 5 хувийг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) эзэлж байна. Энэ хувь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
 
2024 онд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нийт 265 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 156 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бөгөөд жил бүр олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас 15-20 хүн нас барж байна.
 
Эмийг эмчийн бичиж өгсөн жорын дагуу уух нь эмийн тэсвэржилт үүсэхээс сэргийлнэ.
 
Таны биеийн байдал сайжирсан ч эмчийн заавраар эмээ дуустал уугаарай.
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох