Цаг үе
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
2023 оны есдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24.-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм дулаан байна.
2023 оны есдүгээр сарын 13-наас есдүгээр сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Цаг үе
Мал, тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 7-оос орон даяар зохион байгуулагдана
2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний Статистикийн Хорооноос уриалж байна.
Цаг үе
Лох Сиен Чи-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв
Цаг үе
Охайо мужид цасан шуурга шуурч, Их нууруудын бүс нутагт олон автомашин осолджээ
АНУ-ын Охайо, Пенсильвани, Нью-Йорк муж дахь Эри, Онтарио нууруудын зүүн эрэг дагуу даваа гарагаас эхэлсэн цасан шуурга лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Цасан шуурганы сэрэмжлүүлэг Пенсильванийн Кливленд, Эри, Нью-Йоркийн Жеймстаун, Сиракуз, Освего, Уотертаун зэрэг хотуудад идэвхжсэн байна.
Их хэмжээний цас орсны улмаас тус бүс нутгийн сургуулиудыг хааж, оршин суугчдыг энэ шуурганы сөрөг нөлөөлөлд бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг уриалжээ.
“Цаг агаарын хамгийн аюултай нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед богино хугацаанд их хэмжээний цас орох төлөвтэй байгаа учир зарим авто замын зорчих хөдөлгөөнд багагүй хүндрэл учрах төлөвтэй байна” гэж мэдээлсэн байна.
Тиймээс иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо онцгой анхаарал хандуулж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.
Канад улсад ч мөн адил цасан шуурга болж, Онтарио мужийн цагдаагийн албанаас Торонто орчмын замуудыг хаахад хүрчээ.
Мөн улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлаж, хэд, хэдэн авто ослын дуудлагад хариу арга хэмжээ авчээ.
Тус улсын хурдны зам дээр олон автомашины осол гарч, олон хүн хүнд бэртэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.
Их хэмжээний цасан шуурганы урсгал Онтарио нуураас зүүн тийш, Нью-Йоркийн төв хэсэгт орших Туг Хилл өндөрлөг газраар орж, баруун чиглэсэн 50-60 км/цагийн хурдтай хүчтэй салхины урсгал дайран өнгөрч, агаар чийгийг хуримтлуулан маш их хэмжээний хур тунадас бий болгохоор байгааг цаг агаарын байгууллагаас нь анхааруулжээ.
Цасны хэмжээ цагт 3 мм-ээс давж, зарим хэсэгт цагт 19-20 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ
-
Улстөр нийгэм2022/12/01
ЗГ: “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн ...
-
Цаг үе2022/10/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохирмжгүй
-
Улстөр нийгэм2022/03/10
“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг байгуу...
-
Улстөр нийгэм2020/06/27
Хяналтын тооллогыг нэмж хийхээр боллоо
Сэтгэгдэл