Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Эрдэнэс Тавантолгой” ХК 47 удаагийн биржийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий нүүрс борлууллаа

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 65 багц буюу 416 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжлаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 143.1 ам.доллароос дуудаж, 176.1 ам.долларт хэлцэл хийгдлээ.
 
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 47 удаагийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,190.4 мянган тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.
 
Эх сурвалж: "ЭТТ" ХК
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо

Огноо:

,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 орны хүчин чадалтай.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм. Зургаан бүлэг анги,  гал тогоо,  урлаг заалнаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй шинэ цэцэрлэгийн зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Набсан" ХХК гүйцэтгэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Галт зэвсгийн албан татвар төлөгчдийн анхааралд

Огноо:

,

Галт зэвсгийн албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор орон нутгийн төсөвт төлнө. Галт зэвсгийн албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:
 
1. Өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;
 
2. Галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;
 
3. Албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад энэ хуулийн 5.1.2-т заасан хугацаанд бүртгүүлэх.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ачаа тээвэр, тээвэр логистикийн чанарыг сайжруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж энэ онд Монгол Улс үндэсний төмөр замын сүлжээгээ 850 гаруй км-ээр өргөжүүлээд байгаа билээ. Төмөр замын суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж, төмөр замын цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.

Энэхүү эрэлт хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, суурь бүтэц хооронд солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.11.28/ Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ хамтран зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт төмөр замын суурь бүтэц эзэмшигч “УБТЗ” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК оролцож байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1800 км төмөр замын суурь  бүтэц болон “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр 2024 онд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Түүнээс гадна ачаа тээвэр, тээвэр логистикийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гарч буй хүндрэл цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд хэлэлцэж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох