Шударга мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 18-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱10:00-16:00 цагт: 2, 4-р хороо Доржийн 31, Глобын 32, 28/5-р байрууд, иргэн Давааням, Алтантуяа, Баяраа /СӨХ/, Д.Энхтайван, Магнайтрейд ШТС-8, Ди Би Ти Би, Алтанжолоо ХХК-ууд, Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Глоб интернэйшнл болон эдгээрийн ойр орчмоор
⏱11:00-18:30 цагт: 17-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамжууд, 65/А, 65/Б байрууд, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱10:00-16:00 цагт: 9, 13-р хороо 13-р сургууль, 3-р хороолол 1-11/А, 20, 26-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱10:00-17:00 цагт: 5, 6-р хороо Хангай зах, түүний хойд хэсгээр, Ханын материалын эцэс, Ган-Энх трейд ХХК, Мандах сургууль болон эдгээрийн ойр орчмоор,
НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏱13:00-16:00 цагт: 6-р хороо Горхи-Тэрэлжийн БЦГ, Шижирээгийн ам, Цагаан бар нүүдэлчин ХХК болон эдгээрийн ойр орчмоор,
ТӨВ АЙМАГ
⏱13:00-17:00 цагт: Баян-Өнжүүл сум.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Шударга мэдээ
"Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар “Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Нэгдсэн эмнэлэг, Гүүднэйборс ОУТББ-ын Мангирт ОНХХ хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургууль, коллежийн 17 насны 1238 эрэгтэй суралцагчийг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулна.
Энэ үйл ажиллагааг 2026 оны 05.04-05.08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү үзлэг нь ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад эрүүлжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.
Үзлэгийн багцад дараах оношилгоо, зөвлөгөө багтсан байна.
- Ерөнхий эмчийн үзлэг
- Хэвлийн хэт авиан оношилгоо
- Зүрхний цахилгаан бичлэг
- Нүдний үзлэг
- Мэс засал, Арьс харшлын үзлэг
- Сэтгэцийн эмчийн зөвлөгөө
- Биеийн жингийн индекс тодорхойлох
- Бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ
Шударга мэдээ
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Нийслэлийн 100 байршилд UBCARD автобусны картыг худалдан авах болон цэнэглэх боломжтой. Мөн та гар утсандаа UBCARD аппликейшнийг ашиглан картаа хүссэн үедээ, хаанаас ч хялбархан цэнэглэх боломжтой юм байна.


Шударга мэдээ
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын эрчим хүчний салбарын хараат бус байдлыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг урт хугацаанд олон талын оролцоотой ажлууд хийхээр зорьж байгааг сайд Б.Найдалаа энэ үеэр тэмдэглээд, хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн боломжтойг тодотгов.
Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Туркийн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдэж буй бөгөөд манай улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их боломжтой хэмээн үзэж байгаагаа Элчин сайд Башак Гэнч Юксэл онцолсон юм. Сүүлийн жилүүдэд тус улс сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхэд ихээхэн амжилт гаргасан байна. Одоогоор эрчим хүчнийхээ 60 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч буй аж. Иймээс эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг илэрхийллээ.
Эрчим хүчний салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийсэн туршлага нь монголчуудын анхаарлыг ихээхэн татдагийг Б.Найдалаа сайд тодотгоод, “Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорьж байгаа” гэв. Турк улсын Засгийн газрын зүгээс, эсвэл хувийн хэвшилтэйгээ хамтраад Монголд төсөл хэрэгжүүлэх талаар судлахыг хүсээд, эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэх, дахин сургах, дадлагажуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд богино хугацаанд ахиц гаргасан туршлагаас нь судлах зэргээр хамтран ажиллах саналтай байгаагаа мөн илэрхийллээ.
Нар, салхи, усны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр бүс нутагтаа тэргүүлэгч тус улсын “Туркийн тэтгэлэг” (“Türkiye Bursları”) хөтөлбөрөөр дамжуулан монгол залуус шилдэг их, дээд сургуулиудад нь эрчим хүчний инженерчлэл, цахилгаан холбооны чиглэлээр суралцаж байгаа юм. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) нь Монголын эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулдаг гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2025/04/25
Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалж ажиллав
-
Цаг үе2024/08/05
Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална
-
Улстөр нийгэм2023/09/08
Парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ өндөрлөлөө
-
Цаг үе2020/06/18
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
