Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Чингисийн чулууны бичиг "Чингис хаан" музейд хадгалагдана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санктпетербург дэх дэлхийд алдартай Эрмитаж музейд зочилсон билээ.

Энэ үеэр Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд XIII зууны үед хамаарах Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн юм. Уг дурсгалыг шинээр барихаар төлөвлөж буй Чингис хаан музейд хадгална гэдгээ гэрээ байгуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.

Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский "Шинэ музей барих гэж буйтай холбогдуулан бид энэ дурсгалын хуулбарыг бэлэглэж байна” гэв.

Чингисийн чулууны бичиг нь Монголын уран бичлэгийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг. Монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн аж. Хуралдайн үеэр Есүнгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ.

Чингис хааны нэрийг дээд мөрнөөс, Есүнгэ мэргэний нэрийг арай доороос, бусад үгийг түүний доод түвшингээс эхлэн бичсэн байдаг нь XIII зууны эхэн үед монгол албан бичгийн гол ёс болох мөр тэтгэн бичих зарчим хэдийн хэвшин тогтсон байсныг гэрчилнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүд эхний хожлоо авлаа

Огноо:

,

“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. 3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын баг энэ удаагийн Азийн Наадамд оролцож буй. Ө.Индра, Ц.Болорцэцэг, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг "D" хэсгийн эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 21:15-аар яллаа.

3х3-ын эмэгтэйчүүд хэсэгтээ Йордан, Филиппин, Хонконгийн багтай өрсөлдөх байсан ч тодорхой шалтгааны улмаас Филиппиний баг хасагдсан юм. Хэсэг тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн наймд шалгарах эрхээ шууд өвөртлөх бол дараагийн дөрвөн эрхийн төлөө үлдсэн найман баг нэмэлт тоглолт хийх юм.

Монголын эмэгтэй 3х3 багийн дараагийн тоглолтоо энэ сарын 27-нд Йорданы эсрэг хийх болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Буудлагын эмэгтэй тамирчид Монголын багийн анхны медалийг авлаа

Огноо:

,

"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны дасгал өрнөлөө. Манай багийн Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авлаа.

Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“BRAVO CIRCUS-3" олон улсын циркийн тоглолт болно

Огноо:

,

“BRAVO CIRCUS-3" циркийн тоглолт 2023 оны аравдугаар сард тоглогдох гэж байна. Уг тоглолтод Олон Улсын шилдгийн шилдэг цоо шинэ үзүүлбэрүүд болон Монгол Улсын шилдэг шинэ үзүүлбэрүүд тоглогдох аж. Тодруулбал, энэ удаа "Шидэт Нинжануудыг" “BRAVO CIRCUS онцолж буй бөгөөд авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх ажээ.

Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол Улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ-ийн шоу уралдааны одод хүүхэд багачуудыг баярлуулах юм байна.

“BRAVO CIRCUS-3” тоглолт аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 10 сарын 22-ыг дуустал өдөр бүр Монгол Бөхийн Өргөөнд тоглогдох бөгөөд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг байх аж.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох