Урлаг спорт
Монголын боксын өсвөр, залуучуудын баг тамирчид Астанаг зорив

Казахстаны Астана хотод боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Т.Ганзориг, Д.Баасандорж, Б.Оюунболд нарын удирдлага дор өсвөрийн 14, залуучуудын ангилалд 11 тамирчин эх орноо төлөөлөн тулалдах юм. Монголоос залуучуудын Ази тивийн аваргаас Ю.Дима, Г.Баяртогтох нар алтан медаль хүртэж байсан бол өсвөр үеийнхний ангилалд Т.Номин-Эрдэнэ аварга болж байв.
Тэмцээний охидын 48 кг-ын жинд Б.Саруул, 50 кг-д Э.Номундарь, 54 кг-д Ч.Ариунзул, 57 кг-д Ү.Анар, хөвгүүдийн 48 кг-д М.Лувсанпэрэнлэй, 51 кг-д Х.Дөлгөөнсайхан, 54 кг-д О.Энхсайхан, 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ, 60 кг-д Ү.Баасандаш, 67 кг-д Э.Өнөболд нар өрсөлдөнө.
Харин залуучуудын эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд Б.Хулан, 48 кг-д Э.Эгшиглэн, 52 кг-д У.Нарансолонго, 54 кг-д Э.Анударь, 57 кг-д Г.Марал, 70 кг-д Г.Энхгэрэл, эрэгтэйчүүдийн 46 кг-д Б.Давгадорж, 48 кг-д С.Төгөлдөр, 50 кг-д Т.Цогтсайхан, 52 кг-д Т.Нанзад, 54 кг-д Б.Амгаланбаатар, 57 кг-д Б.Анар, 60 кг-д А.Тэнгис, 75 кг-д Э.Билгүүн нар тулалдах юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Урлаг спорт
Улс тунхагласны ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
Наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Отгонтөгс, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар үлдэв.
Дараагийн барилдаан 2023 оны 12 дугаар сарын 01-нд “АЛТАН ЦОМ”-ын төлөөх хэсгийн барилдаануудаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Урлаг спорт
Монгол, Тува хүүхдүүдийн дунд халз барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд Монголын өсвөр бөхчүүдтэй барилдахаар хүрэлцэн ирлээ.
Хоёр улсын хүүхдийн багийн халз барилдаан 2023 оны 11-р сарын 19-ний Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны хоёрын давааны дараа болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Урлаг спорт
Бямба гарагт хүчит 128 бөх барилдана
“Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдаан 11 дүгээр сарын 18-ны Бямба гарагийн 11:00 цагт болох аж.
Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
-
Цаг үе2020/12/21
БЗД-ийн иргэд “COVID/19”-ийн шинжилгээ өгөх хуваарь, байршил
-
Улстөр нийгэм2020/07/24
Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгааллаа
-
Цаг үе2022/04/15
Ус зайлуулах шугам, худгийг засаж, нөхөн сэргээж байна
-
Урлаг спорт2019/08/02
Наадмаар бохирдуулсан нуурыг тамирчид цэвэрлэж, хогийг нь “Ард” даат...
Сэтгэгдэл