Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ТӨРИЙН БАНК: Дундаж давхаргыг дэмжин ажиллана

Огноо:

,

Төрийн банк нийгмийн дундаж давхаргыг дэмжигч бойжуулагч банк байх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргад зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгуулахаас гадна дундаж давхаргын хуримтлалын хадгаламж, тэтгэврийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж, аяллын хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа.

Мөн 2018 оноос хойш орон нутгийн харилцагч нартаа зориулан “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2023 онд 10 аймагт харилцагчийн өдөрлөг зохион байгуулж 8000 орчим хүнд биечлэн санхүүгийн боловсрол олгож, Эрүүл иргэн ТББ-ын эмч нарын багтай хамтран эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө мэдээллийг түгээн ажиллажээ.

Улаанбаатар хотын хэмжээнд Баянзүрх дүүрэг болон Сүхбаатар дүүрэг салбарт “Харилцагчийн өдөрлөг-2023” арга хэмжээг зохион байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсрол олгож банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх явуулын банкаар үйлчилсэн байна.

Төрийн банк нь 2.1 сая харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 99 хувь нь иргэд байдаг. Дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч банк байх зорилтын хүрээнд Төрийн банк 2021 оноос хойш харилцагчдадаа санхүүгийн боловсрол олгох, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж ирсэн юм. Хамгийн сүүлд гэхэд дундаж давхаргад зориулан Эрүүл иргэн хадгаламж, Эмэгтэйчүүдийн аяллын кредит карт зэргийг гаргасан нь харилцагчдынх нь таашаалд нийцээд байгаа юм.

Дундаж давхаргыг нэмэгдүүлснээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, түүнийг дагаад Улсын эдийн засагт түлхэц болдог. Тийм ч учраас Төрийн банкнаас улсын эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангах нийгмийн хамгийн идэвхтэй энэхүү хэсгийг дэмжихэд өөрийн бодит хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана

Огноо:

,

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн. 

Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална

Огноо:

,

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.

“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ

Огноо:

,

Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.

Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.

Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.

Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе3 цаг 42 минут

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Шударга мэдээ3 цаг 45 минут

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг...

Цаг үе3 цаг 48 минут

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг...

Цаг үе3 цаг 51 минут

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ...

Цаг үе3 цаг 56 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Цаг үе4 цаг 1 минут

Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр ...

Улстөр нийгэм4 цаг 3 минут

Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Улстөр нийгэм4 цаг 6 минут

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна...

Цаг үе4 цаг 9 минут

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Улстөр нийгэм2026/06/03

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Санал болгох