Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Мөнхзулыг томиллоо

Огноо:

,

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын дагуу сул орон тоо гарсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарлаж зохион байгуулсан. Уг сонгон шалгаруулалтад оролцсон Л.Мөнхзулыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 430 дугаар тогтоолоор томилохыг санал болгосны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Л.Мөнхзулд үүрэгт ажлыг танилцуулан хүлээлцүүлэн өглөө.
 
Ажил хүлээлцэх үеэр Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Нийгмийн даатгалын багц хуулийг иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулах, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудыг чадавхжуулах, багц хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, албан үүргээ хуулийн хүрээнд мэргэжлийн түвшинд шуурхай гүйцэтгэж ажиллахыг зөвлөлөө.
 
Эх сурвалж: ХНХЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад өдөрт 15-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Залилах гэмт хэрэгт өртөх томоохон шалтгаан нь иргэд өөрсдийн ашигладаг дансаа бусдад ашиглуулах, хувийн мэдээллээ өгснөөс үүдэлтэй. Тухайлбал,

  • Энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Энхийг сахилуах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа, зардлаа төлөөрэй гэсний дагуу 16 сая 955 мянган төгрөг бусдын дансруу шилжүүлж, залилууллаа”;
  • Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Миний хувийн мэдээллийг ашиглан зээлийн аппликейшнээс 17 сая төгрөгийн зээл авсан байна”;
  • Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Баригдаж буй барилга руу 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж залилууллаа”;
  • Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Зээл чөлөөлнө гэх зарын дагуу холбогдож, 35 сая төгрөг залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Залилах гэмт хэрэг нь иргэдийн хэрэгцээ шаардлага, сүсэг бишрэлийг далимдуулах, боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж, харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг юм.
Иргэд Та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх, өөрийн хэрэглэж буй цахим платформынхоо нууц үгийг тодорхой хугацаанд солих, хуурамч зар мэдээлэлд итгэж гүйлгээ хийхгүй байна уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой

Огноо:

,

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дуусаад  энэ сарын 25-наас хойш eyesh.eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"- гаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авах боломжтой.

Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна

Огноо:

,

“Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”-ийн нэр томьёог олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх үйлчилгээнд Олон улсын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн ангиллыг ашиглаж эхлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
 
Ажлын хэсэг нь 0-18 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг тус тус боловсруулах юм.
 
АШУҮИС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, Хүүхэд судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн О.Солонго, АШУ-ны доктор Г.Соёлгэрэл нар зөвлөхөөр ажиллаж, журмыг энд ондоо багтаан боловсруулан батлуулахыг зорьж байна.
 
2025 оноос эхлэн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 6 хувиар, үүнээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэн олгож эхэлсэн.
 
Түүнчлэн энэ оноос сургууль, цэцэрлэгт тогтмол хамрагдах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлэн дэмжих төвүүдэд санхүүжилт олгож байна.
 
Мөн энэ оны 12 сараас байнга живх хэрэглэдэг хүүхдүүдэд живхний хөнгөлөлтөд 600,000 төгрөг олгохоор болж бэлтгэл ажлыг хангаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе3 минутын өмнө

Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож...

Цаг үе8 минутын өмнө

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-а...

Цаг үе11 минутын өмнө

Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жаг...

Урлаг спорт13 минутын өмнө

Хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтойг тодорхойлов...

Цаг үе16 минутын өмнө

Ингэний ариутгасан сүүний кодексийн стандартын санал “Шинэ ажил”...

Улстөр нийгэм28 минутын өмнө

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Цаг үе32 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

Шударга мэдээ2025/11/11

Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Цаг үе2025/11/11

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өр...

Улстөр нийгэм2025/11/11

МАН-ЫН БҮЛЭГ: Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд үр дүнд суурилсан арга, ...

Санал болгох