Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болголоо

Огноо:

,

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүнээс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт  төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар санал хэлсэн. Гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхааруулав. Иймд асуудлыг өргөн хүрээнд харж, нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд цар хүрээтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. 

Ингээд Төрийн байгуулалтын Байнгын хорооны саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,4 хувь нь дэмжив. Иймд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.10.05-06/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

 

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·   “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт

·      Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах

·      Бусад

·      Ерөнхий сайдын мэдээлэл: Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Огноо:

,

Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“334 тоот өрөө”

3

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·     Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

09.00

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дүүргүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна

Огноо:

,

Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр болж, дүүргүүдийн Засаг дарга нараас өвөлжилтийн бэлтгэл болон хөрөнгө оруулалтын ажлын явц, гарааш чөлөөлсөн талбайд хийж байгаа тохижилтын ажлын талаар тодрууллаа.

Налайх дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай,  давсны 25 тонн нөөцтэй. Орон сууцны дундах гараашнуудыг буулгаж, 3000 ам метр талбайг чөлөөлж, тохижилтын ажил хийжээ. Цаашид гарааш буулгасан долоон байршилд тохижилт хийнэ. Харин Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай. 438 тонн давс, 135 тонн бодисын нөөцтэй. Нэмэлтээр 1000 тонн давс, бодис, хайргыг худалдан авах гэнэ. Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 95 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжиж байна. Гурван жилийн хугацаанд 1800 орчим гарааш буулгасан бөгөөд таван байршилд авто зогсоол байгуулж, найман байршилд зураг төсөл хийсэн бол 17 байршилд явган зам, авто зогсоол, дугуйн зам хийж байна.

Баянзүрх дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа юм. 2022 онд 1280 гарааш, 15,360 ам метр талбайг чөлөөлсөн бол энэ онд 202 гарааш, 2424 ам метр талбайг чөлөөлжээ. Баянгол дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай, зам засварын ажил бүрэн дууссан. Энэ жил 782 гарааш чөлөөлөхөөс 560-ыг буулгаж, тохижилтын ажил хийж байна.  Чингэлтэй дүүрэгт зарим, сургууль цэцэрлэгт хүндрэл учирсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай, давс, бодис, түлшний нөөц хангагдсан. Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж буйг хэлж байлаа. Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна.

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, угаарын хийн хордлогоос үүдэлтэйгээр хүний амь эрсдэхээс сэргийлж ажиллахыг үүрэг болгов.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох