Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ЦЕГ: Түүх, соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэн, шүүхэд шилжүүллээ

Огноо:

,

Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар “Түүх, соёлын дурсгалт”, ”Түүх соёлын үнэт зэрэглэл”, “Түүх соёлын хосгүй үнэт зэрэглэл” ангилалд хамаарах “Хүрлийн үе”, “Хүннү, Уйгур, Түрэг”-ны үе, Нийтийн тооллын өмнөх II мянгаас Нийтийн тооллын XV зууны үеийн 230 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг Соёлын яаманд хүлээлгэн өгч, улсын орлого болгох ажлыг зохион байгуулж байна.
 
Тухайлбал:
 
1. Монгол Улсын иргэн Э нарын 5 этгээд бүлэглэн Сэлэнгэ, Архангай аймгийн нутаг дэвсгэрээс хууль бус археологийн хайгуул, малтлагыг санхүүжүүлэн Нийтийн тооллын өмнөх II мянга орчим жилийн өмнөх язгууртны эдэлж хэрэглэж байсан, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд хамаарах алтаар бүтээсэн толгойн чимэглэл, хос ээмэг, бөгж, бүсний тоноглол, хувцасны чимэглэл, зүүлт, товч, зэрэг 84 ширхэг эд зүйлийг худалдан борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, Англи Улсад төвтэй, олон улсад эртний эдлэлийн онлайн дуудлага худалдаа зохион байгуулдаг “Тimeline auctions” гэх байгууллагаас худалдан авсан гэх хуурамч баримт бичиг бүрдүүлсэн хэрэг,
 
2. Монгол Улсын иргэн Б гэгч нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар археологийн хайгуул, малтлага явуулан хууль бусаар олж авсан “Хүрлийн үе”-д хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг бусдад худалдан борлуулсан хэрэг,
 
3. Монгол Улсын иргэн Д, Б нар нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар археологийн хайгуул, малтлага явуулж, “Хүннүгийн үе”-д хамаарах хүрэл тогоо, гоёл, чимэглэлийн зориулалттай түүх, соёлын дурсгалт зүйл 31 ширхэг эд зүйлийг худалдан борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан хэрэг,
 
4. Монгол Улсын иргэн Ү гэгч нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хан Хэнтий тусгай хамгаалалттай газарт хууль бус археологийн хайгуул, малтлага хийж, IX зуунд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйл алтан шармал “Монголжийбуу” бурхныг хууль бусаар олж авсан, бусдад 70.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх хэрэг байна.
 
Энэ төрлийн гэмт хэрэгт хууль эрх зүйн зохицуулалт:
 
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэг “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг”-т “Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах”, “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах”, “Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх”, “Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх”, “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах”, “Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх”, “Эрдэнэсийн сангийн үндсэн санг хууль бусаар зарцуулах” зэрэг үйлдлийг гэмт хэрэг хэмээн хуульчилсан бөгөөд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

“Go Мongolia” өдөрлөг энэ сарын 4,5-ны өдөр Япон Улсын Токио хотод болно

Огноо:

,

“Монголд зочлох жил” 2023-2025 ажлын хүрээнд Монгол Улсыг Япон Улсад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг 5 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Япон Улсын Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд “Хаврын баяр”-тай хамтатган зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд Монгол, Японы уран бүтээлчдийн тусгай тоглолтыг аяллын 5 хөтөлбөртэй хамтатган толилуулах юм.

Онцолбол Япон Улсын нэрт жүжигчин, дуучин Акира Кобаяши оролцох бол Монгол талаас Хурд хамтлаг, Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва, дуучин Г.Маргад /Magnet Brain/, “Зэвтү” хамтлагтай хамтран ажиллаж байна.

Мөн аяллын 5 хөтөлбөрийг танилцуулах ба үүнд,

- Чингис хаан ба түүхэн аялал,

- Говь ба од,

- Адал явдалт,

- Нэг жуулчинд нэг хонь ба нүүдлийн аялал,

- Өвлийн аялал ба тайга хөтөлбөрийг Япон зах зээлд ажилладаг “Алтантур” ХХК, “Жамо гранд трэйвэл” ХХК, “Түмэнхаан жуулчны бааз”, “Твин ворлд” ХХК, “Шинэ зууч трэйвел” ХХК, “Хэнгүн”ХХК мөн “Аэро Монголия” ХХК ажиллах юм.

Өдөрлөгийг Японы хэвлэл мэдээллийн NHK телевиз, Санкэй сонин, Nikkan Спорт сонин, Өдөр тутмын спорт, Хова сонин, ТВ Асахи, Чуничи сонин, Kyodo News , Орикон Мэдээ сурвалжилна гэдгээ мэдэгдлээ гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 11-16 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 04-нөөс 2024 оны тавдугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул голын хөндийгөөр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна

Огноо:

,

Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ. 

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна. 

Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.

Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох