Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай болжээ

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай болж, үйл ажиллагаагаа тэллээ. Дүүргийн Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхийг зорин ажилладаг.
Мэс засал, гэмтлийн тасагт дараах төрлийн мэс засал хийнэ.
 
• Ерөнхий мэс засал
 
• Хэвлийн дурангийн мэс засал
 
• Бөөр шээсний замын нээлттэй мэс засал
 
• Бөөр шээсний замын хавдрын мэс засал
 
• Зүрх судасны мэс засал
 
• Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
 
• Бүдүүн шулуун гэдэсний хавдрын мэс засал
 
• Гэмтлийн зарим нэр төрлийн мэс засал
 
• Хэвлийн хөндийн яаралтай мэс засал
 
 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийтийн эзэмшлийн зам талбайд хэтрүүлэн барьсан хашааг буулгуулж байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьсан зөрчлийг өчигдөр буюу долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн арилгуулж байна.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/344 тушаалаар “Гоби ресурс хилл” ХХК-нд тус газарт 8.8 га газар ашиглах эрх олгосон байдаг. Гэвч тухайн аж ахуйн нэгж хашаагаа барихдаа эргэлтийн цэг буюу баруун цэгээсээ гурван метр, зүүн цэгээсээ долоон метр сунган, хэтрүүлсэн барьсан байна.

Уг зөрчлийг арилгуулахаар долоодугаар сарын 8-нд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч өчигдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй юм. Иймээс албадан чөлөөлж байна.

Мөн уг аж ахуйн нэгж хашаагаа эргэлтийн цэгээсээ сунгаж барихдаа өөрсдийн хөрөнгөөр явган хүний зам барьсан боловч стандарт хангаагүйн улмаас явган хүн зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд дараагийн хэсгийн газар чөлөөлөлт болох барилгын түр хашааг энэ долоон хоногтоо багтан буулгахаар төлөвлөж байгааг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Мягмарсүрэн онцолж байлаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Монголын музей-100” нэгдсэн чуулган ирэх 9 сард болно

Огноо:

,

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын музей-100” нэгдсэн чуулганыг 2024 оны есдүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулах гэж байна.

Чуулганаар монголын музейн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, музей хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж музейн талаар төрөөс баримтлах бодлогод нэгдсэн санал боловсруулахын зэрэгцээ салбарын  хүний нөөцийн бодлого, өв соёлын талаар хэлэлцэх аж.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Дулааны шугамын өргөтгөлийн ажлын үеэр зарим автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана

Огноо:

,

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 2А магистраль шугамын барилга угсралтын ажил хийж буйтай холбогдуулан хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлахаар болж байна.

Үүнд:

- С.Жамъянгүнгийн гудамжны автозамын хөдөлгөөнийг долоодугаар сарын 6-ны 08:00 цагаас наймдугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл,

- Гадаад харилцааны яамны баруун талын Олимпын гудамжны автозамын хөдөлгөөнийг долоодугаар сарын 23-ны 06:00 цагаас 25-ны 06:00 цаг хүртэл,

- Д.Чойдогийн гудамж буюу Ривер саундсаас “Сонгдо” эмнэлэг хүртэлх автозамын хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-20-ны 18:00 цаг хүртэл,

- Д.Чойдогийн гудамж буюу “Сонгдо” эмнэлгээс зүүн тийш С.Зоригийн гудамж хүртэлх автозамын хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-31-ний 18:00 цаг хүртэл,

- С.Зоригийн гудамж буюу “Сонгдо” эмнэлгийн уулзвараас Шүүх эмнэлгийн орц, гарц хэсэг хүртэлх автозамыг наймдугаар сарын 10-15-ны 18:00 цаг хүртэл,

- С.Зоригийн гудамж буюу Шүүх эмнэлгийн орц, гарц хэсгээс Энхтайваны өргөн чөлөөний зам хүртэлх хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-31-ны 18:00 цаг хүртэл,

- Энхтайвны өргөн чөлөөний автозамын хөдөлгөөнийг долоодугаар сарын 27-29-ний 06:00 цаг хүртэл тус тус хаана.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох