Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төрийн үйлчилгээний албан хаагчид нэгдүгээр сарын 1-нээс ажилласан жилийн нэмэгдэл авна

Огноо:

,

Төрийн үйлчилгээний албан хаагчид ирэх сарын 1-нээс эхлэн ажилласан жилийн нэмэгдэл авна. Багш, эмч, үйлчлэгч гээд ойролцоогоор 128 мянган хүн үүнд хамраана.

Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 15.6 хувиас 13 хувь болгох тохиролцоонд хүрсэн байна. Энэ хувь хэмжээ ирэх 2020 оноос албан ёсоор хэрэгжиж эхлэнэ гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг хэлээ.

Мөн төрийн албан хаагчдын 70 орчим хувь нь төрийн үйлчилгээний албанд ажилладаг. Харин тэтгэвэр авдаг нийт иргэдийн 70 шахам хувь арилжааны банкинд зээлтэй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 ламхайг эх оронд нь авч ирнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.

БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдарч буй нийт 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд аж. Тэдгээрээс 219 хүүхдийнх нь  эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагуудаас хүсэлт тавьсны дагуу хүүхдүүдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо.

Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 километрийн зайд Ковид19 вурусын хоёр тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир  чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг хүссэн байна. Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь  Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд аж. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ.

Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан  тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг УОК-ын ШШ-тай хамтран зохион байгуулахыг ХНХ-ын сайдад даалгав.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

529 айл, өрх орон сууцаа үнэ төлбөргүй хувьчилж авна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гарагт болж, ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн аваад байсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэж Засгийн газрын тогтоол батлав. 

Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ын ажилтан албан хаагч нар болон бусад иргэд гээд нийт 549 айл өрх 1998 оноос хойш түрээслэн сууж байгаагаас 529 эзэмшигч нь орон сууцаа нь үнэ төлбөргүй хувьчилж авах боломжтой  болов. Эзэмшигчдийн мэдээллийг 2020 оны гуравдугаар сард нэгтгэн гаргасан байна. Цөөн тооны орон сууцанд түрээслэгч, эзэмшигчийн маргаан гарчээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гарагт болж, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Монгол Улсын хэмжээнд ЕБС-иудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байсныг өргөжүүлж “Үдийн хоол” болгож, УИХ-аас “ЕБС-ын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хуулийг батлан гаргасан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас тус хөтөлбөрийг баталж буй. МХЕГ болон бусад байгууллагуудаас явуулсан шалгалтаар Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгосноор сургуулиудын цайны газрын ачаалал эрс нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдах, улмаар сурагчдын хүнсний аюулгүй байдал эрсдэлд орох нөхцөл үүссэнийг анхааруулсаар иржээ.

Иймд ЕБС-ын хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох, стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх оновчтой зохион багйуулах, сурагчдын бие махбодь, насны ангилалд тохирсон шим тэжээл, амин дэмийн зохист харьцааг хангасан хоолны жор технологийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулан хоол шим тэжээлийн боловсрол олгох тогтолцоог бүрдүүлэх, үр дүнг тооцож, үнэлэлт дүгнэлт өгч байх 5 зүйл 48 заалттай энэхүү хөтөлбөрийг батлав.

Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар илүүдэл жин, таргалалтын тархалт сургуулийн хүүхэд, бага насны хүүхдүүдийн дунд өндөр, сүүлийн 10 жилийн хугацаанд эрс нэмэгдсэн. Сургуулийн нас буюу 7-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 4.3 хувиас 28,6 хувь болж өссөн бөгөөд 17,6 хувийг орон нутгийн, 23,9 хувийг хот суурин газрын хүүхдүүд эзэлж байна. Үүнд сургуулийн орчинд хүүхдүүд буруу хооллож байгаа нь  тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох