Цаг үе
Хуванцар савны хэрэглээний талаарх сэрэмжлүүлэг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зохион байгуулсан “Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хуванцар савны борлуулалт түүний хэрэглээнд хяналт шалгалт, судалгааг хийж гүйцэтгэлээ.
Тус ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллаж байгаа билээ.
Судалгаагаар хуванцар савны хэрэглээний тэмдэг тэмдэглэгээний талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл хангалтгүй, түүнчлэн орон нутгийн иргэдийн дунд хуванцар савны хэрэглээ их, түүний хор хөнөөлийн талаарх ойлголтгүй, зориулалтын бус савыг хүнсний хэрэглээнд ашиглах явдал түгээмэл байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд хуванцар савны зүй зохистой хэрэглээ болон зориулалтын бус хуванцар савны хэрэглээнээс үүсэх хор хөнөөлийн талаар иргэдэд ойлголт өгөх зорилгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сэрэмжлүүлэг хүргүүлж байна.
Иргэд зориулалтын бус нийлэг сав, баглаа боодолд хөндлөнгийн болон дотоодын хяналтгүйгээр хүнсний бүтээгдэхүүн савлаж, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх явдал газар авснаас төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон хүнс хэрэглэсээр байгаа нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Цаг үе
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
Цаг үе
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.
Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
-
Улстөр нийгэм2021/07/05
Монголбанк: Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг 2021 оны...
-
Улстөр нийгэм2021/01/04
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
-
Улстөр нийгэм2022/10/14
УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
-
Улстөр нийгэм2020/12/02
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэцүүлгийг хийлээ...
Сэтгэгдэл