Цаг үе
Сурагчид программ бичиж, робот зохион бүтээж өрсөлдлөө
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, академийн сургалтаар олж авсан мэдлэг, чадваруудыг дүгнэх зорилготой зохион байгуулдаг робот, электроникийн “ЗБА Робокон 2023” тэмцээний шилдгүүд тодорлоо. Оюунлаг хөдөлмөрч бүтээлч уриатай “Зохион Бүтээгчдийн Академи” нь хүүхэд залуучуудад тав дахь жилдээ техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварын сургалтаа явуулж 700 орчим сурагч шавь нарыг бэлтгэн гаргаж үндэсний болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна. Тэмцээний сэдэв болон дүрэм нь жил бүр өөр байдаг бөгөөд сурагчдын мэдлэг чадвар, авхаалж самбааг сорихоос гадна шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээг нээн илрүүлэхэд чиглэгдсэн байдаг. Тус тэмцээнээр сурагчид өрсөлдөх роботоо угсарч түүнийгээ программчлан удирдаж оролцдог байна.
Энэ жилийн тэмцээний сэдэв нь “Робот хөлбөмбөг”. Сурагчид өгөгдсөн хугацаанд “Элекрон гэрлэн самбар” угсрах, “Робот хөлбөмбөг” сэдвийн хүрээнд роботуудыг зохион бүтээж, програмчлан тоглож өрсөлдсөн юм.
“Робот хөлбөмбөг” тэмцээнд хоёр сургуулийн 15 багийн 75 сурагч оролцож, ялагчид тодорсон байна.
- Ерөнхий боловсролын Солонго SF сургуулийн 11 А ангийн сурагч Б.Тэмүүлэнгийн удирдсан тус сургуулийн 3А ангийн сурагч Г.Гэгээн ахлагчтай “DIAMOND” баг АЛТАН медаль
- Ерөнхий боловсролын Солонго SF сургуулийн 11 А ангийн сурагч Ж.Хонгорзул, Б.Тэргэл нарын удирдсан тус сургуулийн 4Б ангийн сурагч Э.Ивээл ахлагчтай “EAGLES” баг МӨНГӨН медаль
- Ерөнхий боловсролын Арвис сургуулийн 12 А ангийн сурагч Саруулын удирдсан тус сургуулийн 4А ангийн сурагч А.Тэмүүлэн ахлагчтай “FOUX ”баг ХҮРЭЛ медаль 5-6 ангийн сурагчийн ангилалд
- Ерөнхий боловсролын Солонго SF сургуулийн 11 А ангийн сурагч М.Амин-Эрдэнэ, Г.Тэргэл нарын удирдсан тус сургуулийн 5А ангийн сурагч Э.Жаргал ахлагчтай “POWER” баг АЛТАН медаль
- Ерөнхий боловсролын Арвис сургуулийн 12 А ангийн сурагч Бат-Оршихын удирдсан тус сургуулийн 5А ангийн сурагч Ц.Отохүү ахлагчтай “БҮХНИЙГ ЧАДАГЧ ”баг МӨНГӨН медаль
- Зохион бүтээгч академийн суралцагч Ц.Цогт-Эрдэнэ ахлагчтай “ЯЛАЛТ”баг ХҮРЭЛ медалиудын ийн эзэд боллоо Тэмцээний нийлбэр дүнгээр Ерөнхий боловсролын Солонго SF сургууль тэргүүн байр эзлэн Зохион Бүтээгчдийн Академийн нэрэмжит цомыг гардан авлаа.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Улстөр нийгэм2025/09/22
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд...
-
Цаг үе2022/12/08
Харилцаа холбооны зохицуулах хороонд албан шаардлага хүргүүллээ
-
Шударга мэдээ2022/10/04
Сайжруулсан түлшийг 473 цэгээр борлуулж байна
-
Улстөр нийгэм2026/02/25
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдл...
