Бидэнтэй нэгдэх

Цаг үе

АНУ-ын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цас орж, дөрвөн хүн амь насаа алджээ

Огноо:

,

АНУ-ын зүүн хойд бүс нутгаар буюу хойд Каролина, Жоржиа, Албама мужид их хэмжээний цас орж, хэд, хэдэн хотод цахилгаан тасарч, хот хоорондын авто замууд цасанд боогдон, сургууль болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хаагдсан байна.

Цасан шуурганы улмаас 300 гаруй удаагийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд дөрвөн иргэн амь насаа алдаж, 14 хүн бэртэж, гэмтсэн бол 60 тээврийн хэрэгсэл мөргөлджээ.

Мөн тус улсын Флорида мужийн ихэнх нутгаар өнгөрөгч мягмар гарагт хүчтэй аадар бороо орж, үерийн аюулаас гадна хүчтэй хар салхи шуурсны улмаас 49 суурин газарт онц байдал зарлаад байна.

Цаг агаарын эрс тэс үзэгдлээс болж олон хүн бэртэж, гэмтсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй. Харин 1300 орчим нислэг цуцлагдаж, 630 мянган айл өрх цахилгаангүй болжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Хангайн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2024 оны тавдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 09-нөөс 2024 оны тавдугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, талын нутгаар, 12-нд Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хална.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ийг боловсруулан баталж, 2022-2024 онд бэлтгэл ажлыг эхлүүлж, 2025-2028 онд мод тарьж ургуулах, ойжуулах ажлыг эрчимжүүлэн, 2029-2030 онд ургалт, өсөлтийг дэмжих, арчлах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал:

  • Төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
  • Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий 100 ширхэг ойн хамгаалалтын зурвас байгуулах,
  • Өмнөговь аймгийн заган ойн санг тэлэх зорилгоор 240 мянган га талбайд бортоготой загаар ойжуулах, 700 мянган га талбайд заган ойн байгалийн ургалтыг дэмжих,
  • Онги гол, Улаан нуурыг түшиглэн 35 мянган га талбайд тэжээлийн ургамал, ой хосолсон агропаркийг байгуулах зэрэг дөрвөн чиглэлд ажиллаж байгааг танилцууллаа.

Түүнчлэн “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-аар мөрдөж байсан мөнгөн дүнг нэмэгдүүлэн баталжээ. Ингэснээр Өмнөговь аймагт иргэн есөн мод, аж ахуйн нэгж 90-ээс дээш мод тарьж ургуулбал гурван жилд нэг модонд 13,500 төгрөгийн усалгаа, арчилгааны урамшууллыг олгож байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модонд олгох урамшууллыг нэмэгдүүлснээр мод тарих ажил эрчимжиж, өнгөрсөн онд нийт 73 мянган модонд 160 гаруй сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх энэ үеэр онцолж байв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Өмнөговь аймаг 2021 онд 115 мянган мод, 2022 онд 343 мянган мод, 2023 онд 546 мянга буюу нийт нэг сая орчим мод тариад байна.

Өмнөговь аймагт тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, Сум дундын ойн ангийг 2022 онд Сэврэй суманд, 2023 онд Цогт-Овоо суманд шинээр байгуулсан байна.

Тус аймагт 16 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж, 2023 онд 2.9 сая тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлжээ.

Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд говийн бүсийн усны нөөц, ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ 7 хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

Энэ 7 хоногт есөн дүүргийн 34 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2024/05/08

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Цаг үе2024/05/08

Хангайн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

Улстөр нийгэм23 цаг 8 минут

“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улс...

Үзэл бодол2024/05/06

Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зү...

Улстөр нийгэм23 цаг 15 минут

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн х...

Улстөр нийгэм23 цаг 19 минут

“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг...

Цаг үе23 цаг 21 минут

Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна

Улстөр нийгэм23 цаг 26 минут

Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга...

Цаг үе23 цаг 30 минут

Энэ 7 хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Шударга мэдээ23 цаг 33 минут

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

Санал болгох