Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

2020 оны 01 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр 11-13 хэм хүйтэн байна.
2020 оны 1 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 6-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Цаг үе
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ
Эхний шатны санал асуулга 2023 оны 1-р сарын 26-наас 2-р сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.
Санал асуулгад түүвэрт сонгогдсон 157 нэгжийн 1570 иргэн хамрагдах бөгөөд статистикийн байгууллагаас тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч ажиллаж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Цаг үе
УБТЗ уурхайчдын вагон захиалгыг 100 хувь хангаж байна
УБТЗ нь нийгмийн хариуцлагын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангалт, нүүрс тээврийг бүрэн хариуцдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, төвийн бүсийн эрчим хүчний нийт хэрэглээний 70 хувь УБТЗ-аас шууд хамааралтай байдаг юм. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод суурьшлийн бүсүүд нэмэгдэхийн хэрээр нийслэлийн цахилгаан, дулааны хэрэглээ өсөх болсон.
Үүнийг дагаад ДЦС-уудын нүүрсний татан авалт ч нэмэгдсэн. Сүүлийн гурван жилийн орон нутгийн нүүрс тээврийн дүнг харвал, 2020 онд УБТЗ Шарын гол, Багануур, Шивээ-Овоо уурхайдаас ДЦС-ууд руу нийт 101207 вагоноор 6697680 тонн нүүрс тээвэрлэжээ. 2021 онд 106135 вагоноор нийт 7025801 тонн, 2022 онд 113212 вагоноор 7477957 тонн нүүрс тээвэрлэлээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Багануурын нүүрсний уурхай 1561 вагоны захиалга ирүүлснээс 2063 вагоноор хангаж, 1564 вагонд ачилт хийв. Шивээ-Овоогийн уурхай 1092 вагоны захиалга ирүүлнээс 1399 вагоноор хангажээ. Харин Шарын голын уурхай 637 вагон захиалга ирүүлснээс 780 вагоноор хангасан байна.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН
Цаг үе
Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 25-нд болж, ”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршилга судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго ахалж, гишүүдээр Авилгатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, Тагнуулын ерөнхий газрын Дэд дарга С.Хүрэлчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга,Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар ажиллана.
-
Улстөр нийгэм2022/05/17
УИХ: Байнгын болон түр хороод өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2021/07/22
БСШУСБХ: Хаврын чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээний 16 хуулийн төслийг х...
-
Цаг үе2021/08/31
Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгай, хэрэгсэл заавал хэрэглэхийг анхаар...
-
Цаг үе2020/04/23
Баян-Овоо сум 320 хүүхдийн суудалтай шинэ сургуультай болно
Сэтгэгдэл