Цаг үе
Техас мужийн Панхандле хотод ойн түймэр дэгджээ
АНУ-ын Техас мужийн Панхандле хотод өчигдөр ойн түймэр дэгдсэн нь тус улсын түүхэн дэх хоёр дахь удаагийн том түймэр болсон гэж үзжээ.
Экса мужийн амбан захирагч Грег Эбботт ой хээрийн түймрийн голомт нэмэгдсэн учраас гамшгийн хариу арга хэмжээний тухай тунхаг бичиг гаргажээ.
Хэт халалт, хуурайшилтаас ой, хээрийн түймрийн гаралт олширч нийт 3,439,827,959.04 ам.метр талбай шатсан бөгөөд эрсдэлтэй бүсийн 60 мужийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү тунхаг бичиг баталсан байна.
Түүнчлэн тус хотын гал түймэртэй тэмцэх алба болон онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнийг бэлэн байдлын II зэрэгт шилжүүлжээ.
АНУ-аас гадна Австралийн Виктория мужид 2024.02.22-ноос хойш ой, хээрийн түймэр асаж байна.
Тус мужид гал түймрийн аюулын зэрэглэл тогтоож, мужийн баруун хэсгийн Виммер орчимд "гамшгийн" эрсдэлтэй болсон бөгөөд хэрэв тэнд түймэр шинээр дэгдвэл "хяналтгүй, унтраах боломжгүй" болно гэж Цаг уурын товчооноос мэдээлэв.
Австралийн Цаг уурын товчооны мэдээлснээр хэт халалт, хуурай, салхитай нөхцөл байдал нь Виктория болон Өмнөд Австралийн бүс нутгаар "гамшгийн аюулаас давсан гал түймрийн аюулыг" бий болгож өмнө нь тохиолдож байгаагүй их өргөн газар нутгийг хамарсан түймэр гарлаа гэжээ.
Агаарын температур 40°C хүртэл халж, салхины хурд цагт 60-70 км (37-43 миль/цаг) хүрч байгаа талаар Виктория мужийн Гал түймэртэй тэмцэх газрын (CFA) ахлах ажилтан Жейсон Хеффернан хэлсэн байна.
Тус мужид олон тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулсан гамшгийн улмаас 400 гаруй байшин барилга нурж, 6800 мал хорогджээ.
Мөн 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурчээ
Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулж байна.
Цаг үе
Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана
Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, МУИС болон Монголд тахь сэргээн нутагшуулах төсөл хөтөлбөрүүдийн ажлын хэсгийг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Олон улсад зэрлэг амьтныг эмчлэх, нойрсуулах, тайвшруулах ажлыг тусгай мэргэжлийн эрх бүхий эмч нар хийдэг бөгөөд энэ чиглэлээр үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм бодисыг импортлох хадгалах, хэрэглэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцлоо.
Байгалийн зэрлэг амьтдыг хамгаалах, судлахад эмчлэх эрх бүхий эмч мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай бөгөөд манай улсад зэрлэг амьтны эмнэлзүйн чиглэлээр боловсон хүчний хомсдол ихээр тулгардаг.
Судлах, эмчлэх, хамгаалах зорилгоор амьтныг барих, байршил тогтоох төхөөрөмж суулгах, зөөвөрлөх, тээвэрлэх, эмчилгээ хийх зэрэг бүхий л арга хэмжээний явцад тухайн амьтны тавлаг байдал, хүмүүнлэг, эрсдэлгүй арга хэрэглэх шаардлагатай байдаг.
Жишээ: Монгол Улсад амьтныг нойрсуулах, тайвшруулахад шаардлагатай, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад олон тооны эм бүртгэгдээгүй, тэдгээрийг хэрэглэх эрх бүхий дотоодын мэргэжлийн эмч байхгүй нь манай улсад зэрлэг амьтдыг хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, судлаачдын хувьд томоохон бэрхшээл болдог байна.
Уулзалтаар зэрлэг амьтдыг унтуулах, тайвшруулах, эмчлэхэд шаардлагатай эм бодисыг Монгол Улсын эмийн жагсаалтад оруулж, импортлох асуудлыг эрх бүхий байгууллагад олгох, зэрлэг амьтны эмч нарыг бэлтгэх чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг баривчилжээ
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “С”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь 2021-2023 он хүртэлх хугацаанд “Гадаад улсын виз гаргаж өгнө” хэмээн олон иргэдийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.
Түүнийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа.
-
Урлаг спорт2021/12/10
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний к...
-
Цаг үе2023/11/09
Таван хошуу малыг дундын зуучлалгүй арилжина
-
Урлаг спорт2021/09/24
Олон улсын хөлбөмбөгийн холбоо 201 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр авна
-
Цаг үе2020/06/09
Их Петрийн гайхамшигт хотоор...