Цаг үе
Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр /2020.01.03/ Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Үн Гун, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн Л.Хишигжаргал нар байлцав.
NEAR холбооны байгууллага нь Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны томоохон нэгж бөгөөд өөрөөр хэлбэл муж,аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа хамтын ажиллагааны байгууллага юм. Энэ сарын 01-нээс 03-ны өдрүүдэд NEAR холбооны гишүүд Монгол Улсад айлчлал хийж, аймаг нийслэлийн удирдлагуудтай уулзаж тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах, мөн 2020 онд Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах зорилготой хүрэлцэн иржээ.
Уулзалтын эхэнд Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн парга Ким Уг Чэ Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах талаараа санал тавилаа. Мөн NEAR холбооны үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөөг танилцуулав.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд нийгэм эдийн засагт гарч буй ахиц дэвшлийн талаар товч мэдээлэл хийлээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулахад нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэв.
Ирэх 2021 онд хоёр улсын Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Монгол Улс 1996 оноос эхлэн NEAR холбоотой түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байгаа юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Цаг үе2022/08/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Цаг үе2023/10/20
Цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадварын улсын анхдугаар уралдаан зохион ба...
-
Цаг үе2022/01/25
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Улстөр нийгэм2022/12/23
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
