Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Алсын хараа 2050”-ийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өглөө

Огноо:

,

Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны 04-р сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн ажилласан юм.

Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино  хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсан. Ажлын хэсгийнхэн үүнд ихээхэн анхаарч салбар, салбарт хэрэгжсэн бүх төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг үүн дээр суурилж, олон улсын чиг хандлагатай уялдуулан 7 сарын туршид боловсруулсан бөгөөд салбар салбарын баримт бичгүүдийг шинэ оны өмнөхөн нэгтгэн боловсруулж дууссан юм. Ингээд 2020 оны эхэнд буюу 01 дүгээр сарын 03-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ажлын хэсгийнхэн “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр бодлогын баримт бичгийн гол агуулга болон онцлогийг ЗГХЭГ-ын дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд хариуцсан салбартай нь холбоотой бодлогын баримт бичигт тусгагдсан онцлог, шинэлэг ялгааны талаар Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар товч тайлбарласан. Эдийн засгийн сарбарт л гэхэд ирэх 30 жилд тэргүүлэх чиглэлүүдээр Уул уурхай түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэр, Хөдөө аж ахуй, түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэр, Сэргээгдэх эрчим хүч, Тээвэр, логистик, Төрөлжсөн аялал жуулчлал, Мэдлэг шингэсэн бүтээлч эдийн засаг (Creative industries) гэж зэргээр тусгасан байгаа аж. Иймэрхүү байдлаар бүх салбарын хөгжлийн бодлого, хэрэгжих үндэслэл, суурь судалгаа, ТЭЗҮ зэргийг бодлогын баримт бичигт нарийвчлан тусгасан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс өнгөрсөн 7 сарын туршид энэхүү ажлын хэсэгт орж ажилласан 1500 гаруй эрдэмтэн, судлаачид, төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлд бүгдэд нь хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Мөн 2050 он хүртэлх хөгжлийн баримт бичигт өнгөрсөн жилүүдийн алдаа, оноогоо үнэлж дүгнээд тусгасан нь ихээхэн сайшаалтай байна гээд “Монгол Улсын ирээдүйн хөгжлийн АЛТАНГАДАС нь энэхүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг байх болно” хэмээн тодорхойлсон юм. 

Энэхүү “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих аж. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ

Огноо:

,

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно.

Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2023.01.30) тус Хянан шалгах түр хорооноос 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулах аж.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сангийн сайд Б.Жавхлан Австрали улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа Монгол дахь хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Сангийн сайд Б. Жавхлан хоёр улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй хөтөлбөрүүдээс дараах хэдэн зүйлийг онцлон ярилаа.

•           Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн үргэлжлүүлж, хугацааг сунгаж, оюутны тоог нэмэгдүүлэхийг хүссэн. Австрали улсын талаас энэ тал дээр анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

•           Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр/AMEP/ төслийн II дугаар шат амжилттай хэрэгжиж энэ оны 6 дугаар сард дуусахтай холбогдуулан энэ талаар хоёр тал ярилцаж санал солилцсон.

•           Рио Тинто группийн Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбоотой 2 улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр анхаарал хандуулахыг Сангийн сайд онцгойлон хүссэн.

•           Австрали Улсаас Монгол Улсад сайн дурын хөтөлбөрөөр ирж ажиллаж буй Австрали иргэдийн тоог цаашид нэмэгдүүлэх тухай мөн ярилцсан юм.  

Австрали Улсын Элчин сайд хадагтай Кэйти Смитийн зүгээс шинээр хэлэлцэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд дараах гурван зүйл дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Жендерийн тэгш байдал
  •  Нөхөн сэргээгдэх эрчим хүч

Сангийн сайд Б.Жавхлан түүний саналыг сайшаагаад, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд, цаашид Австрали Улсын уул уурхайн экспортлогч орон хэрнээ эдийн засгийн 30%-иас хэтрүүлэхгүй байгаа туршлага, мөн мал аж ахуй, газар тариалан, санхүү хөрөнгийн зах зээлийн сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх нь Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой талаар хэллээ.

Энэ онд хоёр Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд манай улсын хөгжлийн сайн түнш орон юм.

Эх сурвалж: Сангийн яам

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ

Огноо:

,

Эхний шатны санал асуулга 2023 оны 1-р сарын 26-наас 2-р сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. Санал асуулгад түүвэрт сонгогдсон 157 нэгжийн 1570 иргэн хамрагдах бөгөөд статистикийн байгууллагаас тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч ажиллаж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох