Цаг үе
Төрийн банк: Ялалтыг ойроос дэмжээрэй
Төрийн банкнаас нийт харилцагчдадаа зориулан Парис-2024 зуны олимпыг үзэх “Ялалтыг ойроос дэмжье” олон улсын ВИЗА картын урамшуулалт аяныг тавдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зарлаж байна.
Харилцагч та дараах шаардлагыг хангасан тохиолдолд урамшуулалт аянд хамрагдах боломжтой. Үүнд:
- Төрийн банкны ПОС төхөөрөмжөөр уншуулсан 50,000 төгрөг тутамд
- Олон улсад хийгдсэн гүйлгээний 50 ам.доллар тутамд
- Дотоодод интернэтээр хийгдсэн худалдан авалтын 50 ам.доллар тутамд
- Виза карт шинээр болон дахин захиалах тус бүр 1 сугалааны эрх оногдоно.
Аяны хүрээнд хоёр харилцагчийг шалгаруулах бөгөөд сугалааны тохирлыг 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдөр State Bank of Mongolia фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Хэрэв Та Төрийн банкны ВИЗА картгүй, эсвэл ВИЗА картын хугацаа дууссан бол https://gyalsweb.statebank.mn/ вэб суваг болон Гялсбанк 3.0 аппликейшнээр хандан захиалж хүргүүлэн авах боломжтой. Мөн цалингийн картаа олон улсын ВИЗА карт болгон эхний жилийн хураамжаас чөлөөлүүлэх боломжтой.
Аяны талаар болон ВИЗА карт захиалахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны State Bank of Mongolia фэйсбүүк пэйж хуудас болон банкны вэб сайт хаяг www.statebank.mn, мөн лавлах 1800-1881 утаснаас аваарай.
Ялалтыг ойроос дэмжье-Төрийн банк
Цаг үе
БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд /COP17/ оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээнд өргөжин хөгжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцлов. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилга хэрэгжүүлж, энэ хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын 1200 гаруй аж ахуйн нэгжийг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ. Түүнчлэн, “Солонго 1, 2” орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж байна. БНСУ-д Монголын 60,000 гаруй иргэн амьдарч буй тул Солонгост 2 дахь монгол сургууль байгуулах бэлтгэл ажлаа хангаж байгааг мөн тэмдэглэлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Ин “Хоёр талын харилцаа маш идэвхтэй хөгжиж, өөдлөн дээшилж байна. Цаашид ховор металл, эрүүл мэнд, ойн салбараас гадна, шинэ салбар хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Ховор металлын чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллаж, эцсийн бүтээгдэхүүн болгоход хамтран ажиллах нь чухал. Цахим хөгжлөөр Монгол Улс дээгүүр байрт орж байгаа гэж сонссон. Энэ чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй. Манай улсад оршин суугаа монгол иргэд, хүүхдүүд өөрсдийн өв соёлоо хадгалж явах нь чухал юм” хэмээлээ.

Талууд байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр технологи, инновац, сайн туршлагыг харилцан солилцож, хамтын ажиллагааг бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрөөр баяжуулахын ач холбогдлыг тэмдэглэлээ.
Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байна.
Цаг үе
Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” дээд түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төр, хөгжлийн болон санхүүжилтийн түншүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, нарны эрчим хүчинд суурилсан халаалтын шийдлийг Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянга гаруй айл өрхөд хүргэх талаар хэлэлцэв.
“Нарны илч” (Solar Facility) санаачилгын дагуу цэвэр халаалтын шийдлийг өргөн нэвтрүүлэхэд шаардлагатай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг оролцогч талууд уриаллаа.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлын 60 гаруй хувь нь гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Цэвэр халаалтын шилжилт нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн чухал чиглэл юм. Бид эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх, хотын дэд бүтцийг шинэчлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтыг цэвэр халаалтын шилжилттэй уялдуулан хэрэгжүүлж байна. Гэр хороололд туршиж, үр дүнгээ харуулсан шийдлүүдийг илүү олон айл өрхөд хүргэхийн тулд Улаанбаатар хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн уялдааг хангаж, энэхүү шилжилтэд манлайлан оролцох болно” хэмээн онцоллоо.
“Нарны илч” санаачилгыг төрийн эх үүсвэр, хувийн хөрөнгө оруулалт, олон улсын уур амьсгалын санхүүжилтийг нэгтгэсэн холимог санхүүжилтээр хэрэгжүүлэхийг зорьж байна.


Цаг үе
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 50 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 37 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1059 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1042 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
- Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.О нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан,
- Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Э нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
- Нийтийн албан тушаалтан А.Б нь хяналт шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан,
- Удирдах албан тушаалтан Г.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Цаг үе2021/08/05
ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах Амбулаторийн тусламж, үйлчилгээнүүд
-
Цаг үе2024/08/12
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
-
Урлаг спорт2020/07/09
Орхон аймгийн баяр наадамд 128 бөх барилдана
-
Улстөр нийгэм2024/12/23
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
