Чөлөөт цаг
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 09. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 14. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Чөлөөт цаг
Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөр хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэг болох автобусны буудлуудыг угаах ажлыг өнөөдөр эхлүүлээ. Уг ажлыг маргааш үргэлжлүүлэн хийх юм.
Бохирдол ихтэй 72 автобусны буудлыг хоёр бригад гарган тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна.
Чөлөөт цаг
КОВИД-19: Гэр бүлийн орчинд халдвар хамгааллыг хэрхэн мөрдөх зөвлөмж...
Коронавируст халдварын үед гэр бүлийн орчинд халдвар хамгааллыг хэрхэн мөрдөх зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
- Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
- Өрхийн гишүүд аяга, таваг, халбага хэрэгслийг солихгүй байх
- Өдөрт 3-4 удаа агааржуулалт хийх
- Арын цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэх
- Хоол бэлтгэх мах, ногоо, гурилын мод тусдаа байх
- Агаар шүүгч хэрэглэх
- Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх
- Өндөг, мах, махан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэх
- Нэг тавагнаас олноороо идэхгүй байх
- Гар нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх
- Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Чөлөөт цаг
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэрэмжлүүлж байна!
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Архангайн Эрдэнэмандал, Булганы Могод, Сэлэнгийн төвийн хэсэг, Сүхбаатарын Баруун-урт түймрийн эрсдэл НЭН ИХ түвшинд, Увсын төв, Завханы баруун, Хөвсгөлийн өмнөд, Булган, Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын өмнөд хэсэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд байна.
Түймрийн аюул дунд түвшинд Увсын баруун, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн зарим хэсэг, Төвийн баруун хэсгийн нутаг дэвсгэр багтаж байгаа юм.
Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
Чөлөөт цаг2019/10/07
“Экспорт монгол-2019” олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаа бо...
-
Чөлөөт цаг2021/03/10
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
-
Үзэл бодол2021/01/22
Х.Баттулга: Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг ог...
-
Чөлөөт цаг2020/09/08
Гурил, талхны үнээ нэмсэн ААН-дэд нэмсэн үнээ буулгах шаардлага хүргүүлж эхэллээ...