Үзэл бодол
Д.Оргил: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 оны 12 сард 756 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 169 тэрбум төгрөгөөр буурсан
Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д. Оргилоос тодруулга авлаа.
- Монгол Улсын ҮАБЗ-ийн шийдвэрээр тэтгэврийн зээлийг тэглэхээр болоод байна. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас тооцоог нь гаргасан гэж байна. Үүнд тайлбар өгнө үү?
- ҮАБЗ-ийн гишүүд буюу Монгол Улсын төрийн 3 өндөрлөгийн шийдвэр гарч, улмаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулан, Засгийн газраас өргөн бариад байна. Төв банкны тухай хуульд заасанчлан Монголбанк нь өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Үүнтэй уялдаатайгаар Монголбанк судалгаа, тооцооллуудыг хийж ажилладаг. Монголбанкинд банкуудын зээлийн мэдээлэл байршдаг бөгөөд энэ чиг үүргийнхээ хүрээнд холбогдох судалгаа, тооцооллуудыг хийдэг.
- Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр нь гэнэтийн байсан боловч арван хоёрдугаар сард тэтгэврийн зээл өссөн эсэхийг хэлэлцэж байна. Тэтгэврийн зээл олголт оны төгсгөлд нэмэгдсэн үү?
- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэтгэврийн зээл огцом өссөн эсэх талаар яригдсан байгаа. Гэхдээ бидэнд байгаа статистик тоонуудаас харвал арай өөр байгаа юм. Тухайлбал, 2018 оны 12-р сард тэтгэврийн зээл 925 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 14 тэрбум төгрөгийн өсөлттэй байсан байна. Тэгвэл 2019 оны 12-р сард тэтгэврийн зээлийн үлдэгдэл 757 тэрбум төгрөгт хүрч 19 тэрбумаар буурсан. Тухайн сард шинээр олгосон зээл 55 тэрбум төгрөг байгаа бол төлөгдсөн зээлийн хэмжээ нь 73 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх саруудад ажиглагдаж байсан хэвийн түвшин гэсэн үг. Харин ч шинээр олгосон зээлийн хэмжээ 2018 оны 12-р сарын дүн болох 91 тэрбум төгрөгөөс даруй 37 тэрбум төгрөгөөр бага байна. Түүнчлэн 2018 оны 12-р сард тэтгэврийн зээлийн үлдэгдэл 925 тэрбум байсан бол энэ нь 2019 оны 12 сард 756 тэрбум төгрөгт хүрч нийт 169 тэрбум төгрөгөөр буурсан дүр зурагтай байна.
Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2023/02/09
БНХАУ руу зорчих, оршин суух иргэдийн анхааралд!
-
Цаг үе2026/02/27
Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ
-
Улстөр нийгэм2025/01/13
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2021/01/21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
