Цаг үе
Мэдэгдэл
Зээлийн Батлан Даалтын Сан /ЗБДС/ болон хамтран ажилладаг Арилжааны банкуудын эрх бүхий албан тушаалтнуудын нэрийг барьж зээл баталж өгнө, зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргаж өгнө гэх зэргээр бизнес эрхлэгчдийг төөрөгдүүлэх худал хуурмаг мэдээллүүд бизнес эрхлэгчдийн дунд тархсан байдаг.
Зээлийн батлан даалтын сан нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, эрх бүхий байгууллагаас баталсан хэм хэмжээг дагаж мөрдөн ажилладаг барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгууллага юм.
Бид үйл ажиллагаандаа тэгш оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй, сайн засаглалын зарчмыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчид та бүхэн дээрх байдлаар худал ярьж, амлалт өгсөн этгээдүүдэд хуурталгүй холбогдох хууль журмын дагуу үнэн бодит мэдээллийг хамтран ажиллагч Арилжааны банкнаас, ЗБДСангийн ажилтан, алба хаагчид болон доорхи цахим хуудаснаас авч байхыг зөвлөж байна.
Цаашдаа Сангийн ажилтан, албан тушаалтнуудын нэрийг барьж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг төөрөгдүүлж худал хуурмаг амлалт өгсөн аливаа этгээдүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагаар шалгуулан шийдвэрлүүлж байхыг албан ёсоор мэдэгдэж байна.
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Цаг үе2021/04/23
Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгаж байна
-
Үзэл бодол2021/08/31
Я.Эрдэнэсайхан: Үндэсний үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүний танилцуулгаа ирүүлэхийг ...
-
Улстөр нийгэм2021/01/06
Төрийн банканд данстай бол “Гялсбанк”-нд онлайнаар бүртгүүлээрэй
-
Цаг үе2024/02/21
Малайз Улсын Авлигын эсрэг хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулна
Сэтгэгдэл