Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног”-ийг 6-9 дүгээр сарын хооронд зохион байгуулна

Огноо:

,

Дэлхийн 70 гаруй улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 11 жил болж байна.

Энэ хүрээнд НЗДТГ-аас нээлттэй засгийг дэмжих, авлигатай тэмцэх, засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих ерөнхий чиглэлээр “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног” арга хэмжээг 2024 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна. 

Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бэхжүүлэхийг зорьж олон нийт болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаанд суурилдаг.  

Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлд нэгдсэнээс хойш Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн удаа хэрэгжүүлсэн бөгөөд 2024-2027 оны үйл ажиллагааны Үндэсний V төлөвлөгөөний төслийг боловсруулж, дараах есөн зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд: 

  1. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг сайжруулах; 
  2. Мэдээллийн ил тод байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар төрөөс мэдээлэл авах иргэдийн эрхийг баталгаатай хангаж, төрийн ил тод байдлыг сайжруулах; 
  3. Иргэний нийгмийн орон зай, төлөвшил, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжиж, хараат бусаар, бие даан, өөрийгөө удирдан явуулах боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох; 
  4. Ардчилсан ёсыг бэхжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах;
  5. Улсын төсөв, төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх;
  6. Нийгмийн бүх бүлэгт төрөөс үзүүлэх үйлчилгээг оновчтой болгох; 
  7. Ардчилсан нийгэмд нээлттэй өгөгдлийн соёл цогцлоох;
  8. Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдийн сэтгэл ханамжаар тогтмол дүгнэж, оролцоог нэмэгдүүлэх;
  9. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн аж. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа.

Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.  

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

2023 онд нийслэлийн өмчит 10 газар ашигтай ажиллажээ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна.

Үүнд:

  • “Зорчигч тээвэр 3” -608,040.39 төгрөг,
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 2,422.31 төгрөг,
  • Өсвөр үе хүнс-679.09 төгрөг,
  • Хүнс хангамж төв 67,712.76 төгрөг,
  • Багачууд хүнс -26,919.52 төгрөг,
  • Асгат-53,470.50 төгрөг,
  • Хөрөнгө оруулалтын газар-312,834.37 төгрөг,
  • Хот төлөвлөлт судалгааны институт-124,992.80 төгрөг,
  • Гэрлэх ёслолын ордон -143,450.46 төгрөг тус тус төвлөрүүлнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Баяр наадмын амралтаар 357.916 тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорчжээ

Огноо:

,

Улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357.916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчсон байна.

Жолооч, тээвэрчид та бүхэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө ezam.mn, Emongolia, Ebarimt, Toki, Mostmoney, Gerege киост аппликейшнүүдээр цахимаар төлөх боломжтой.
2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох