Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Архангай аймагт үргэлжилж байна

Огноо:

,

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд “Хатант форест” ХХК нь Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумын ойн сангийн 27000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

2024 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хотонт сумын 3000 га талбайд, Хайрхан суманд 2000 га талбайд тус тус тэмцлийн ажлыг гүйцэтгэж дууссан байна.

Өлзийт, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Хайрхан сумдад ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна.

"Хатант форест” ХХК, "Сайхан ойн төлөө" ХХК-иуд ИТА 11 ажилтан, улирлын түр 32 ажилтан буюу нийт 42 хүний бүрэлдэхүүнтэй тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө

Огноо:

,

Нийслэлийн Засаг Даргын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/662 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар болон дүүргүүдийн холбогдох байгууллагуудын хамтарсан хурал өнөөдөр НОБГ-т боллоо.
 
Хурлын үеэр УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж, Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан нар Сэлбэ голын голдиролын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
 
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөх ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу цаг алдалгүй шуурхай зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ховд сум чиглэлийн авто зам энэ онд ашиглалтад орно

Огноо:

,

А0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн хатуу хучилттай 18.755 км авто зам энэ 2024 онд ашиглалтад орно.

Өнөөдрийн байдлаар далан болон хиймэл байгууламжийн ажлууд бүрэн дууссан.

Дэд суурийн үе байгуулах ажил хийж, нийт 50 хувийн хэрэгжилттэй төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Гүйцэтгэгчээр “Ди Вай Кей Би" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2024 онд барилгын ажил бүрэн дуусаж, улсын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"NAP" төслийн хаалтын хурлыг хийлээ

Огноо:

,

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийн хаалтын хурлыг хийлээ.

Тус төслийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн юм. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, өртөмтгий байдал, эрсдэлийг үнэлэх замаар түүнд дүн шинжилгээ хийн, дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах, мөн хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай институцийн болон техникийн чадавхыг үндэсний түвшинд бэхжүүлэх замаар Дасан зохицох үндэсний төлөвлөгөөг боловсруулах үндсэн суурийг тавих, бэлтгэл ажлыг хангуулах, боловсруулах, батлуулах, хүчин төгөлдөр болгох зэрэг ажлуудыг энэхүү төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн.

Тус төсөл нь зөвхөн дасан зохицох төлөвлөгөөг цогцоор нь боловсруулсан төдийгүй төлөвлөлтийн процессыг тодорхой түвшинд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж, зорьсон зорилгодоо хүрч амжилттай хэрэгжсэн гэж  үнэллээ.

Хуралд нийт 84 оролцогч танхимаар, 6 хүн цахимаар оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох