Цаг үе
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ ямар байна вэ
Улаанбаатар хотод 2024 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.8 хувиар өсөж, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.
2024 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулж байна.
Цаг үе
Хэрлэн голын үер наадмын өдрүүдэд үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна
Долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 60 см давсан байдалтай байна.
Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер Наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10, 11-ний үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна.
Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татмаас холдож нүүхийг анхааруулж байна.
Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 15-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэнэ
Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, дата мэдээлэл болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэн авах ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хэлэлцээрийн асуудлаар удаа дараа уулзаад байна.
Өнөөдөр мөн хотын дарга Х.Нямбаатар болон тус ажлын хэсгийг ахалж буй Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул нар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү тэргүүтэй төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар хэлэлцээрийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцсон юм.
Мөн нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэхээр болов.
Цаг үе
Баяр наадмын өдрүүдэд 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүдийг хол замд зорчихгүй зөвлөв
Баяр наадмын өдрүүдэд 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Хэрэв танд жирэмсэн үеийн дараах аюултай шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах, эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад хандаарай.
-Ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх
-Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
-Үтрээнээс гэнэт цус, эсвэл ус гарах
-Таталт өгөх
-Аюулхай орчмоор өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж өгөх
-Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх
-Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх
-Даралт ихсэх (Толгой хүчтэй өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх)
-Арьс салст гэнэт цайх, хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.
-
Цаг үе2024/05/14
"Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног" эхэллээ
-
Цаг үе2019/11/07
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
-
Шударга мэдээ2022/03/04
Болгар Улс дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа оролц...
-
Цаг үе2022/10/10
Богд уулын Баруун Залаатын аманд 80 мянган мод тарих ажил эхэллээ