Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурал болж байна

Огноо:

,

Дэлхийн банк, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтран зохион байгуулж буй Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурал 2024 оны зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо болж байна.

Тус хурал нь цагаач ажилчдын эрхийг хамгаалах, нийгмийн хамгааллыг хангах, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний талаар Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын баримталж буй бодлого, тулгарч буй асуудал тэдгээрийг шийдвэрлэх арга замын тухай туршлага солилцох зорилготой бөгөөд сургалт, хэлэлцүүлгийн хэлбэрээр үргэлжилж байна.

Энэхүү хуралд ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал холбогдох төлөөллийн хамт Монгол Улсын баримталж буй бодлого, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар мэдээлэл өгч оролцож байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Огноо:

,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны долоодугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Алба хаагчид голын эрэг дагуу зорчсон 10872 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэлээ

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу алба хаагчид өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуу маршрутаар НОБГ, НЦУГ, ГБХЗГ-ын давхардсан тоогоор нийт 262 алба хаагч, 48 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, 10872 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 7910 ширхэг  сэрэмжлүүлэг материал /брошур/ тарааж, голын эрэг дагуу байрласан 742 автомашиныг аюулгүй газарт байрлуулав гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзав

Огноо:

,

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2024 оны долоодугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохиогдож буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзав.
 
Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотолж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
 
Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар баяр хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
 
Олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох