Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт зургаадугаар сарын 21-22-нд шилжих шөнө бороотой бөгөөд сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байна

Огноо:

,

Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын урьдчилсан төлөвийн талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа.

Тэрбээр "Азийн бүсийн уур амьсгалын хяналт шинжилгээ, үнэлгээ ба урьдчилсан төлөв” хэлэлцүүлэх хурлын дүнгээр энэ зун Зүүн Азийн бүс нутагт олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох урьдчилсан төлөв гарсан. Энэ нь гэнэтийн ус ихтэй борооны давтагдал их байгааг илэрхийлж буй. Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21-22-ны шилжих шөнө бороотой бөгөөд сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна" гэв.

Мөн төв болон зүүн аймгийн нутгаар гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг үер, усны аюулаас урдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Түүнчлэн сар, улирлын төлөвөөс илүү тав хоногийн нарийвчилсан цаг агаарын мэдээг мэргэжлийн байгууллагаас авч байхыг уриаллаа. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Дээлтэй Монгол наадам” болно

Огноо:

,

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг долоодугаар сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 18 дахь удаагаа зохион байгуулна.

"Дээлтэй Монгол наадам"-ын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид дээл хувцсаараа гоёж жагсана.

Наадмын үеэр:

- Шилдэг дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
- Шилдэг дээл урлаач
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ номинаци шалгаруулах юм.

Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зургаадугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдахгүй

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/745 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй.

Мөн Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд амрахаар зохицуулалт хийгдээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ

Огноо:

,

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ.

- 0-18 хүртэлх насны хүүхэд,

- Тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн,

- Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг),

- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,

- Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,

- Ял эдэлж байгаа иргэд тус тус хамаардаг.

Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тус тус төрөөс буюу улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.

Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn  сайтаас хялбархан шалгах боломжтой.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох