Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

З.Болормаа: Бэлгийн идэвхтэй харилцаа амьдралын чанарыг бий болгодог

Огноо:

,

Энэ дугаарын “Онцлох зочин”-той бид нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологийн онцлог, гэр бүлийн сэргээн засах эмчилгээ үйлчилгээний талаар ярилцана гэж төсөөлсөн боловч бидний ярилцлага маш өргөн хүрээг хамарч, хүн бүр анхааран уншиж, тусгаж ойлгох сэдэв болох гэр бүлийн эрүүл харилцаа, ихэнхдээ хаалттай хаалганы цаана ярилцдаг бэлгийн амьдрал, түүнийг тойрсон асуудлын хүрээнд өрнөсөн юм. Хэдийгээр ярилцахад ичиж улайдаг, зөвхөн найз нөхдийн хүрээнд л нээлттэй ярилцдаг мэт сэтгэдэг ч үнэн хэрэгтээ энэ сэдэв бидэнд ямар ач холбогдолтой, үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй байснаар нийгмийг бүрдүүлэгч бат бөх эрүүл гэр бүлийг бий болгоход чухам ямар нөлөөтэй болохыг магад энэ ярилцлагаас олж хараасай гэж хүслээ.

Ингээд “La Sante” эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаатай ярилцсанаа хүргэе.

Онцлох ишлэлүүд:

  • Хүн хэдий зүрхээр амьдардаг ч хүний амьдралын зүрх нь аарцаг  ёроолын булчин юм.
  • Эцэг эхчүүд бид үр хүүхдээ эрүүл мэндийн боловсролтой зөв хэвшилтэй өсгөж хүмүүжүүлснээр эх орныхоо удмын санд оруулж үнэт хөрөнгө оруулалт юм
  • Аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагаа алдагдвал хүний амьдралын чанар үгүй болно.
  • Хүн 60 насандаа хань төвтэй, хайр төвтэй жаргаж амьдарч байх учиртай шүү дээ.
  • Эмэгтэй хүн хярзангаа хайчлуулна гэдэг нь амьдралын аз жаргалаа хайчлуулсантай ижил зүйл. Франц улсад эмэгтэйчүүдийн хярзан хайчлахыг эмэгтэйчүүдийн эрүүл, элэг бүтэн, аз жаргалтай амьдрах эрхийг зөрчиж байна гэж үздэг.
  • Өчнөөн жил ханилсан ч шүргээд л дур тавьдаг гэр бүлүүд ч байдаг. Гарт нь хүрээд л цахилгаан гүйх мэт гоё мэдрэмж авдаг хосууд ч байдаг.

-“La Sante” эмнэлгийг үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцаач. Хэрхэн юунаас үүдэж, энэ салбарт бизнесээ эхлэх санаа төрсөн бэ?

-Хэдийгээр би хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ч эмнэлгээ бизнес гэж харж ажиллаж байгаагүй. Яагаад гэхээр энэ салбарт би өөрийгөө маш их бэлдэж олон судалгаа хийж өөр зорилготойгоор хөл тавьсан. Би сайхан монгол эр хүний хань, хоёр хөөрхөн үрийн ээж. Зургаан хүүхэдтэй айлын ганц отгон охин. Манай аав, ээж хоёр багш. Багшийн гэр бүлд өсч, хүмүүжин багаасаа л их ном уншдаг, сониуч зантай, бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, өөртөө итгэлтэй охин байлаа. Уншиж, сурсан зүйлээ илүү их мэдэхийн тулд судалж, “Яагаад, яагаад” гэдэг асуултад хариулт олохын төлөө их ч туршилт хийдэг байв. Бас бясалгал, энерги, далд ухамсар, үйлийн үр гэдэг зүйлийг нэлээд сонирхдог хүүхэд байлаа.  Багын хүмүүжил ийм. Гэхдээ эмэгтэй хүний хувьд хоёр зурааснаас л амьдрал нь эхэлж, хорвоог өөрөөр хардаг болдог юм билээ.

Жирэмсэн болсноо мэдээд ээж болохдоо юуг бэлдэх ёстой юм, хүүхдээ хэрхэн яаж эрүүл, зөв тээх ёстой вэ гэх зэргээр дэлхийн хэмжээний олон орны ном зохиол уншиж туршилт судалгаанууд хийж эхэлсэн. Хүний анатомийн бүтцийн тухай олон судалгаа, ном, товхимлууд ч уншиж, мөн төрсний дараа яах ёстой вэ гэдгийг ч нэлээд судалсан. Хүүхдийн хувьд хоёр нас хүртэлх хүмүүжил нь цаашдын хэн байхыг нь тодорхойлдог гэдэг. Энэ мэтчилэн сэтгэлзүйн шинжлэх ухааны номууд ихээр уншдаг байв. Би хүний нөөц, систем хамгаалал мэргэжлүүдийг эзэмшсэнээс гадна оюутан болоод арьс, гоо заслын талаар нэлээд сонирхож суралцаж нэгдүгээр курст сурч байхдаа салон нээж байв. Улмаар арьс, гоо заслын чиглэлээр суралцаж, мэргэжлийн зэрэглэлээ ахиулж, нэгдүгээр зэрэглэл ч эзэмшсэн.

Ер нь өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, олон зүйлд сорьж, туршиж үзэхийг хүсдэг зантай. Энэ бүх зан чанар болон уншиж, судалсан зүйлс маань намайг энэ салбартай ойртуулсан. Бас нэг зүйл нь, миний хувьд ажлын талбар дээр гараад 10 орчим жил ажиллахдаа эмэгтэйчүүдтэй илүү их ажиллаж, тэднийг сонссон явдал байв. Ингэж эмэгтэйчүүдтэй ажиллаж байх үедээ би ихэнх эмэгтэйчүүдэд байдаг сөрөг бодол буюу эрэгтэйчүүд угаасаа араар тавьдаг, тэд тийм гэх миний боддогоос эсрэгээр маш сөрөг, гутранги байдлыг өөрчлөхийг хүссэн. Угтаа эмэгтэй хүн бүр гуравдагч харилцааг бий болгохгүй, нөхөртэйгөө аз жаргалтай амьдрахыг хүсдэг шүү дээ. Эндээс тэгэхийн тулд бид яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирсэн. Ингэж л миний ажлын эхлэл тавигдсан гэж ойлгож болно.

Яг ажил хэрэг болоод эмнэлгээ байгуулсан түүх гэвэл, 2016 онд манай “хуурай” эгч надад аарцаг ёроолын булчин сэргээн заслын дэлхийд хамгийн шилдэг төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа оруулж ирэх санал тавьснаас эхэлсэн. Ингээд манай “Ла Сантэ” эмнэлэг маань шилдэг эмч баг хамт олноо бүрдүүлэн Монгол Улсдаа анх удаа европын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмэгтэйчүүдийн эрүүл элэг бүтэн аз жаргалтай амьдрах эрхийг бий болгоход туслах дэлхийн стандартын төхөөрөмжөө эмнэлэгтээ суурилуулсан юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид дөчин жил ажилласан мэт туршлага олж авсан бөгөөд 2018 онд дэлхийн хэмжээний доктор профессорууд маань манай эмнэлэгт зочлоход Франц улсын “Вивалтис” факультетын захирал  Жорж Биллиард гарыг минь атгаад баярлаад уйлж байсан юм. Энэ хугацаанд би ашиг, бизнес гэхээс илүүтэй нэг ч гэсэн эмэгтэйд нөхөн үржихүйн зөв хэвшил, бэлгийн боловсрол олгож алдахаас нь өмнө урьдчилан сэргийлж, сэргээн засах эмчилгээг амжилттай хийж, гэр бүлд нь аз жаргал авч ирэх юмсан гэсэн сэтгэлээр л ажиллаж ирсэн дээ. Хэдийгээр би үр хүүхдээ сайн сайхан эрүүл өсгөж хүмүүжүүллээ ч үрсийн минь ажиллаж амьдрах нийгэм өөрөө эрүүл бус байвал миний амьдралын утга учир, хийсэн бүтээсэн өөрөө хий хоосон болно шүү дээ.

-Таны энэ үзэл хандлага танай эмнэлгийн зорилго, чиглэл гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ер нь удирдагчийн философи, үзэл хандлага тухайн байгууллагын зарчим болдог шүү дээ. “Эрүүл монгол эмэгтэй Элэг бүтэн гэр бүл” гэсэн зорилттой манай эмнэлгийн бүх эмч, хамт олон зорилго хүсэл нэгтэй нэг гэр бүл болж ажилладаг. Бид өглөө, орой бүр үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавьж эмнэлгийнхээ зорилгыг бодит болгож багаараа өсөн дэвжиж, “Итгэл дүүрэн угтаж сэтгэл хангалуун үдье” гэсэн уриагаар ажлаа эхлүүлдэг. Мөн бид Монгол улсдаа эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн хамгийн анхны Францын “Афнор” группын чанарын менежментийн стандарт ISO 9001:2015 нэвтрүүлсэн эмнэлэг болсондоо маш их баяртай байгаа. Ингэснээр дэлхийн стандартын эмчилгээг дэлхийн стандартын дагуу жинхэнэ чанар, баталгаатайгаар монгол гэр бүлүүддээ хүргэх боломж бүрдсэн.

-Дээр та цухас дурдаад өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин сулралын сэргээн засах эмчилгээний төхөөрөмжийн талаар. Манайхан үүнийг үтрээ чангалах эмчилгээ гэдгээр нь илүүтэй мэднэ. Тийм үү?

-Тийм ээ. Эмэгтэйчүүдийн бага аарцаг ёроолын булчингийн сэргээн заслын “Phenix” аппаратын тухайд 1985 онд Францын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, Европын бүх л эрүүл мэндийн байгууллагын стандарт, шаардлагыг хангасан аюулгүй ажиллагаа, эмчилгээний үр дүнгээр клиник туршилтууд нь олон сая хүнд нотлогдсон дэлхийн шилдэг тоног төхөөрөмж байгаа. Манай эмнэлэг 2016 оны зунаас эхлэн Улаанбаатар хот дахь эмчилгээндээ нэвтрүүлсэн. 2018 оноос бид орон нутгаар салбар эмнэлгээ нээж төхөөрөмжүүдээ тухайн орон нутгийн хамгийн туршлагатай, ёс зүйтэй шилдэг эмч ажилчидтай, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд байрлуулаад эмчилгээгээ хийж байгаа.Одоогоор Өмнөговь, Дорнод, Дархан, Эрдэнэт хотод эмчилгээгээ нэвтрүүлсэн.  Мөн энэ сард /2019 оны 12 дугаар сар/ Ховд аймагт салбар эмнэлгээ нээхээр ажиллаж байна. Манай Эрдэнэт хотын салбарын хувьд Улаанбаатар хотоос очсон туршлагатай эмч, мэргэжилтнүүдээс 100 хувь бүрдсэн баг. Тэд маань эмчилгээ, үйлчилгээгээ мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэдэг учраас маш богино хугацаанд Эрдэнэт хотын жишиг эмнэлэг болж чадсан байгаа.  Бид 2016 оноос хойш жил бүр эмч ажилчдаа Франц улсад мэргэжил дээшлүүлэн сурах боломжоор ханган “Сор Глобал” компанитай хамтран Франц эмч докторуудыг ч Монгол улсдаа урьж, авчран нийт Монголын эх барих эмэгтэйчүүдийн болон сэргээн заслын эмч нарт дэлхийн хэмжээний кредиттэй, сертификаттай сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Чадварлаг багийг удирдаж байгаа удирдагч бол улам л өөрийнхөө мэдлэг чадварыг нэмэгдүүлж, өөрөөрөө үлгэрлэдэг манлайлагч байх ёстой гэж боддог.  Тиймдээ өөрийгөө маш их дайчилж, өөртөө илүү өндөр босго тавьж өөртэйгөө ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд олон улсын чанартай нэлээд олон хурал, зөвлөгөөн, сургалтад сууж, Итали, Франц, Японы нэр хүнд бүхий сертификаттай сургалтаар өөрийгөө шагнасан

-Аливаа зүйлийн анхдагч болж, шинээр нэвтрүүлэхэд хэрэглэгчдэд таниулах гэсэн том ажил байдаг. Монголчуудын хувьд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдэвт нэлээд хаалттай ханддаг шүү дээ. Хэрхэн яаж таниулсан бэ?

-Эхэндээ маш хүндрэлтэй байсан. Таны хэлсэнчлэн Монголчуудын дунд нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн боловсролын талаарх ойлголт, мэдлэг дутмаг байдаг. Монголд энэ төрлийн мэдээлэл хаалттай, дутмаг байснаар иргэдийн эмчилгээ, үйлчилгээгээ зөв сонгох эрх нь зөрчигдөж байгаа юм. Бид өөрсдийн биеийн анатоми бүтэц болон эмчилгээний төрлүүдийн талаар мэдлэгтэй байснаар мэс ажилбар, лазер, филлер тарилгуудын эрсдэл сөрөг нөлөөний талаар ч  мэддэг, хэзээ хэрхэн яаж хийлгэвэл зохистой вэ гэдгийг ялгах боломжтой болно. Мөн өөрийнхөө биеийн онцлогийг мэдэрч, аль нь надад илүү тохирох вэ гэдгийг ч мэдэж, сонголт зөв хийх эрхээ эдэлж, эрүүл мэндээ ч хамгаална.

2016 онд анх эмэгтэйчүүдийн бага аарцаг ёроолын булчингийн сэргээн заслын эмчилгээ гэхэд хэн ч ойлгодоггүй байсан. Эмч нар ч зарим нь ойлгодоггүй байсан. Дараа нь бид хүмүүсийн арай илүү мэдэх болов уу гэдэг нэрийдлээр үтрээний булчингийн сэргээн засал гэж таниулахыг зорьсон. Гэтэл бас л сэргээн засал гэдэг ухагдахууныг төдийлөн мэдэхгүй байсан. Үтрээ гэхээр мэдээд байгаа боловч үтрээнд тарьж хийх юм уу яах юм гээд л мөн л мэдэхгүй. Ингээд сүүлд нь “Үтрээний булчин чангалах эмчилгээ” гэдгээр нь таниулсан. Энэ нь зэрэглэл багатай нэршил хэдий ч хүмүүс ойлгож, маш ихээр хандаж эхэлсэн. Эндээс л хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол ямар байгаа нь харагдсан. Аарцаг ёроолын булчин гэж хаана байдаг, энэ булчин нь хүнд ямар үүрэгтэй гэдгийг тэр бүр мэдэхгүй байна гэсэн үг. Мөн үтрээний булчин бариудаа эрүүл биш уян хатан, агшилт, базалт хүчтэй цусан хангамж хангалттай, халуухан, эрүүл орчинтой эмэгтэйчүүд бидэнд бүрэн удирдагддаг чанараараа эрүүл бөгөөд сэрэл мэдрэмж өндөр байна гэдгийг ч мэдэхгүй байна гэсэн үг.

-Тэгвэл аарцаг ёроолын булчин гэж юу юм бэ, чухам ямар үүрэгтэй юм бэ гэдэг талаар ярилцъя л даа. Та үүнийг хэрхэн томьёолох вэ?

-Бололгүй яахав. Хүний хэвлийн хөндийд хөндлөн байрлаж умдаг яснаас ахар сүүлтэй холбогддог цагираг булчингуудыг аарцаг ёроолын булчин гэдэг. Хүний хэвлийд байрлах маш олон эрхтэнүүд болон давсаг умай шулуун гэдсийг доош урвуулахгүй дээш сойж өгдөг тулгуур булчин юм. Би энэ салбарт ажиллаж эхэлснээс хойш миний тархинд бат суусан нэр томъёо, ухагдахуун бол хүн хэдийгээр зүрхээр амьдардаг ч хүний амьдралын зүрх нь аарцаг, ёроолын булчин юм гэж. Магадгүй бид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд тулгамддаг асуудал болон бага аарцаг ёроолын булчинтай холбоотой судалгаа, шинжилгээ их хийж, олон кейстэй тулгарч олон сайхан үр дүнг нүдээр үзсэнтэй ч холбоотой тэгж бодож байж болно. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар аарцгийн булчин суларснаас үүдсэн өвчлөлүүд хүний амьдралын чанарыг устгадаг өвчлөлүүдийн хамгийн дээгүүр ордог болохыг батласан. Өөрөөр хэлбэл, аз жаргалгүй, сэтгэл хангалуун бус бие болоод сэтгэлийн зовиуртай амьдрал бий болчихож байгаа юм. Хайр гэж юу  юм бэ, амьдрал гэж юу вэ, хүн ер нь юуны төлөө амьдраад байна вэ гэх мэт олон асуултад хариулт хайж, тэр чиглэлд хүмүүстэй ярилцаж, олон бүсгүйн асуудал, түүхийг сонсож, хамтдаа шийдээд ирэхээр үзэл баримтлал, амьдралыг харах өнцөг бүхэлдээ өөрчлөгддөг юм билээ. Дөрвөн жилийн өмнөх Болормаа, одоогийн Болормаа хоёр тэс өөр болсон гэх үү дээ. Мэдээж аарцаг ёроолын булчин суларснаар үхэлд хүрэхгүй. Гэтэл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тулгардаг зөвхөн шээс задгайрал, шээхэд өвддөг, дүлж шээдэг, шөнө унтаж чадахгүй олон шээх, шээж чадахгүй болох, цагаан мах эргэх, бэлгийн харилцаанаас таашаал авахгүй байх зэрэг асуудал гэхэд л сэтгэл зүйд нөлөөлж, улмаар амьдралын чанар, аз жаргалын индексийг бууруулж биднийг өвчлүүлдэг. Тэгэхээр хүн аз жаргалтай амьдрах нь чухал уу эсвэл  60,70,80 насалсан ч гунигтай, бэрхшээл зовлонтой амьдрах уу гэдгийг бодож үзэх л хэрэгтэй болж байгаа юм.

-Мэдээж сэтгэл хангалуун, өөртөө кайфтай амьдрах нь илүү чухал байх...

-Яг үнэн. Хэвтрийн 60 настай эмэгтэй бэрээрээ шээсээ зөөлгөөд ингэж амьдрахаас залхаж байна хэмээн үхлийг мөрөөдөн уйлж байсан. Уг нь бидний давсагны хэвийн үйл ажиллагаа насжилт, төрөлттэй тийм ч их хамааралтай биш шүү дээ. Бидний буруу хэвшил, эрүүл мэндийн боловсролгүй байдал л аарцгийн булчингийн сулралтай хамгийн их хамааралтай байгаа юм. 70 жил амьдарсан ч сэтгэл ханамжтай, аз жаргалтай, харамсахааргүй байх нь л чухал шүү дээ. Урт амьдрахдаа бус утга учиртай амьдрахдаа чухал гэдэг шиг. Хүний амьдрал 40 наснаас жинхэнэ утгаараа цэцэглэж эхэлдэг. Гэтэл Монголчууд яг энэ ид насандаа өөрсдийгөө өтөлчихлөө гэж боддог. Чухам яагаад ийм бодолтой болдог вэ гэхээр өнөөх л сэтгэл хангалуун бус амьдралаас үүдэлтэй байдаг. 40-өөс дээш насны Монголчуудын дунд аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагааны алдагдал болоод үүнтэй холбоотой үүссэн өвчлөлүүд маш их байдаг. Европын ч юм уу өндөр хөгжилтэй, эрүүл мэндийн боловсрол сайн олгодог орны иргэдийн хувьд 40 насанд ийм өвчин ярьж суухгүй ш дээ. Эсрэгээрээ амьдрал нь ид дэлгэрч, жинхэнэ утгаараа аз жаргалтай амьдарч байхад Монголчуудын амьдрал 40 наснаасаа эхлээд “үхэж” байх жишээтэй. Бүр хэзээний өөрсдийгөө эмээ, өвөө болчихлоо гээд л зөнд нь хаячих тал байдаг. Ингэж явсаар 60 хүрээд хүний асаргаанд орж, шээс дусагнах өвчинд нэрвэгдчихнэ. Гэтэл үүнийг аль эрт сэргээн засаж, эмчлээд, урьдчилан сэргийлээд хань төвтэй, хайр төвтэй, аз жаргал төвтэй сайхан амьдрах боломж байна шүү дээ. Энэ насанд уг нь тийм л байх ёстой юм. Үүнийг л мэдэхгүй байна.

-Аарцаг ёроолын булчин сулралаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ. Зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог асуудал гэвэл хэтэрхий өрөөсгөл байх. Тийм үү?

-Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд маш чухал үүрэгтэй булчин. Тиймээс аарцаг ёроолын булчин ямар үүрэгтэй юм бэ гэдгийг хүн бүр өнөөдөр мэддэг байх ёстой. Ээжүүд бид ирээдүйд өсөх хүүхдэдээ багаас нь ойлгуулж, өсгөж хүмүүжүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тухайлбал, аарцаг ёроолын булчингийн сулралд хүргэж болзошгүй хүчин зүйлийг мэддэг байснаар гэрийнхээ бие засах өрөөний суултуурыг хүртэл ямар стандарттай байлгах, хүүхдээ хэрхэн зөв суулгаж сургах, цаашлаад оффис сандал ямар стандарттай, хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байх вэ гэдгийг тооцоолж, эхнээс нь зохицуулдаг байх хэрэгтэй. Аарцаг ёроолын булчин дан ганц хүүхэд тээлт, өтгөн хаталт, хэвлийн таргалалт хэт их ханиалга зэргээс үүдэлтэй сулардаг булчин биш. Саяны хэлсэнчлэн амьдралын дадал хэвшлүүд, орчин тойрны хүчин зүйлийн нөлөөгөөр хэвийн ажиллагаа нь алдагддаг. Эрэгтэйчүүдийн хувьд мөн л дан ганц бэлгийн сулралын болон шээс дусагнах асуудал биш юм. Тэгэхээр урьдчилан сэргийлэлт, амьдралын зөв хэвшил маш чухал байгаа биз. Бидний нэг алдаа нь хүүхдийг хүүхдээр нь л хараад байдаг явдал. Охин хүүхэд бол ирээдүйд ээж болж, хүү бол аав болох нь тодорхой. Тиймээс тэгж харж эрүүл мэндэд нь анхаарч, аливаа үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж, амьдралын зөв хэвшилтэй болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Наад зах нь бага насны хүүхдээ орондоо шээхэд тоохгүй, өтгөн нь хатаж байхад хүртэл түүнийг нь эмчлэхгүй орхиж болохгүй. Өнөөдөр хүүхдээ олон хэлтэй, мундаг боловсролтой болгож бэлдэж байгаа  нь дан ганц хийх ёстой ажил биш болчихоод байна. Хамгийн чухал нь эрүүл мэндийн зөв боловсрол, дадал хандлагатай болгож сургах нь ирээдүйд нь оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Эрүүл мэндийн зөв дадлыг эмчээр зөвлүүлж ойлгодог ч эцсийн эцэст эцэг эх л үлгэрлэн хэвшүүлнэ. Энэ нь таны баталгаатай, чанартай Монгол үр удмаа үлдээх эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм.

-Танай эмнэлэг ирж буй үйлчлүүлэгчдээ эмчилгээнээс гадна сэтгэлзүйн зөвлөгөө, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт үйлчилгээ үзүүлдэг үү?

-Манайх чиглэл чиглэлдээ манлайлал болсон маш олон зөвлөх эмч сэтгэл засалч гэр бүл судлаач мэргэжилтнүүдтэй. Бүх төрлийн эмнэлзүйн шинжилгээ, оношлогоог хийхийн зэрэгцээ олон төрлийн сургалтыг зохион байгуулж, зөвлөгөө ч бас өгдөг. Дан ганц биеийг нь эмчлээд нэмэргүй шүү дээ. Сэтгэлийг ч бас эмчлэх хэрэгтэй. Биеийн эрүүл мэнд, сэтгэлийн эрүүл мэнд, тэгээд дараа нь нийгмийн эрүүл мэнд гэж ярина. Хүний бие өвдөхөд сэтгэл өвчилдөг. Хүн өөрөө гэр бүлийг үүсгэж, гэр бүл өөрөө нийгмийг бүрдүүлдэг. Нэгж гэр бүлийн эрүүл мэндийн асуудлаас үүдэж нийгэм ямар байх эсэх нь тодорхойлогддог. Тиймээс бид илүү хүн төвтэй, үйлчлүүлэгч төвтэй ажиллахыг эрхэм зорилгоо болгож, эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлдэг. Манай эмнэлгийн хувьд эмэгтэйчүүддээ аарцаг ёроолын булчин нөхөн сэргээх эмчилгээгээ л дагнаж, төгс хийхийг эрмэлздэг. Манайд маш их стресстэй, нөхөр араар тавиад байна гэж бухимдсан эмэгтэйчүүд их ирдэг. Мэдээж энэ үед сэтгэлзүйн гэмтэл авчихсан байна гэсэн үг. Эрүүл мэндийн байгууллагын үндсэн чиг үүрэг тул нийгмийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж, нэг ч гэсэн иргэнийг эрүүл мэндийн боловсролтой, эрүүл зөв дадалтай болгох юмсан гэж сэтгэл зүрхээ зориулан, цаг гаргаж ажилладаг. Нэг хүний цаана нэг гэр бүл эдгэрсээр нэлээд олон гэр бүлд энэ мэтчилэн гэрэл гэгээ авч ирж, нийгмийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгтээ ч итгэж байгаа.

-Аарцаг ёроолын булчингийн сулралд хүргэдэг гол хүчин зүйл нь юу вэ. Эмэгтэйчүүдийн хувьд төрсний дараа энэ асуудал үүсдэг гэж ойлгодог?

-Хоёр жишээ яръя. Эхлээд өөрөөрөө төрж буй анхны төрөлт дээр жишээ авъя. Нэлээд том биетэй, аарцаг яс томтой нэг эмэгтэй төржээ. Гэтэл тэр эмэгтэй маш жижигхэн хүүхдээ төрүүлэхдээ хярзангаа хайчлуулж төрсөн. Эмэгтэй хүн хярзангаа хайчлуулна гэдэг бол амьдралын аз жаргалаа хайчлуулчихаж байгаатай ижил зүйл юм. Олон улсад хярзан хайчлахыг бүр эцсийн шатанд л хийдэг. Яагаад гэвэл эмэгтэй хүний сэтгэл хангалуун, аз жаргалтай элэг бүтэн эрүүл амьдрах эрхийг зөрчиж байна гэж үздэг. Гэтэл нөгөө талд маш жижигхэн аарцаг ястай, жижиг биетэй эмэгтэй их том хүүхдийг эрсдэлгүй эрүүл өөрөөрөө төрүүлж байх жишээтэй. Ингээд бид хярзангаа хайчлуулж төрсөн олон эмэгтэйчүүдээс яагаад хярзангаа хайчлуулсан талаар нь асуумж авсан. Тэгэхэд “Эмч л өөрөөрөө төрөх байтал хайчилчихсан” гэж хариулсан. Бараг 90 хувь нь. Тэгэхээр нь бид та багадаа өтгөн хатаж байсан уу, харшил ханиад, астомтай байсан уу, багадаа хүнд юм их өргөдөг байсан уу зэргээр аарцгийн булчингийн тэлэх чадварыг бууруулдаг буруу хэвшлийн талаар асуухад “Бүгд тийм” гэж хэлдэг. Нэг талаараа эмчийн алдаа байж болох ч нөгөө талаараа бидний өөрсдийн амьдралын буруу хэвшил, зан үйлээс шалтгаалаад тухайн эмэгтэйн булчингийн тэлэх чадвар багассанаас бас хамаарч байгаа юм. Дээр үед өвөө, эмээ нар хэлдэг байсан шүү дээ. Эмэгтэй хүүхдээр хүнд юм битгий өргүүл гэж. Орондоо шээгээд байвал давсаг дээр нь бүлээн жин тавь гэх зэргээр ардын уламжлалт анагаах ухаан, зан үйлээр эмчилдэг байсан. Одоо энэ уламжлал алдагдахын зэрэгцээ хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол муугаас үүдэж эмэгтэйчүүдийн анхны төрөлтөд хүндрэл үүсээд байгаа юм. Мөн ээжүүд төрөлтдөө бэлдэхгүйн улмаас хярзангийн урагдал, хайчлах зэрэг хүндрэлтэй тулгардаг.Ингээд тасраад гэмтсэн булчин яаж буцаад агших вэ? Тэгэхээр өөрөөрөө урагдал хярзан хайчилбаргүй төрөх хамгийн чухал. Бас нэг өөр зүйл нь,  аарцаг ёроолын булчин сулрахад үр хөндөлт ч нөлөөлнө. Нэг удаа үр хөндүүлчхээд зогсохгүй бүр тав ба түүнээс дээш үр хөндүүлсэн эмэгтэйчүүд байдаг. Үр хөндөлт өөрөө маш олон эрсдэлийг дагуулдаг. Үүнийг эмч нар тухайн эмэгтэйд танилцуулж, ойлгуулаад гарын үсгийг нь зуруулж байж хийх ёстой. Тэгээгүйн улмаас эмэгтэйчүүд хор уршиг, сөрөг үр дагаврыг нь тоохгүй байдаг л зүйл шиг хандаад байгаа юм. Өөрсдийгөө хамгаалахгүй байгаа ээжүүд эргээд охин үрээ яаж үр хөндөлтөөс хамгаалах юм бэ. Ханиаж найтаах, хүнд юм өргөхдөө, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхдээ хүртэл доош дүлж булчингаа сулладаг. Хүн их сонин. Машин байсан бол доголдож байгаа зүйлийг нь чагнаад л мэдчихдэг. Тэгээд засуулна.Урьдчилан сэргийлж тос маслаа цагт нь солиулна. Гэтэл бие эрхтэн нь доголдоод дохио өгөөд байхад тоохгүй шүү дээ. Эцсийн шатанд оруулж байж л эмнэлэг бараадна. Энэ хандлагаа л өөрчилмөөр байгаа юм. Бид энэ хандлагыг өөрчлөхийн төлөө эрүүл мэндийн зөв дадал, боловсрол олгох сургалтуудыг хийж байна. Зарим бизнесийн байгууллагууд хувь хүмүүс сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд сурталчилж, иргэдийн тархийг нь угаагаад, буруу мэдээллээр цэнэглэж, элдэв косметик оёдол хийж байна. Бас зарим эмч нар, үтрээний булчин гэмтээдэг лазер аппаратынхан, филлер дүүргэлт хийдэг гоо сайхны газрууд, эмийн зарим компаниуд мэдлэг мэдээллээ гаднын эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн орнууд руу явж хөгжүүлмээр байна. Хаа хаанаа хүн чанартай үйлчилгээ үзүүлдэг болмоор байгаа юм.

-Та түрүүн манайд ирдэг эмэгтэйчүүд нөхрөө араар нь тавиад байна гэсэн асуудлыг их ярьдаг гэж байсан. Тэгэхээр энэ асуудлыг зогсоохын тулд тэд өөрийгөө өөрчлөх ёстой, үүнд үтрээний булчин сэргээх эмчилгээ чухал гэж үзсэн бололтой?

-Гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа нь бэлгийн үйл ажиллагааны алдагдал хөрөлтөөс үүсдэг. Гайхалтай эмэгтэй бол өөрийнхөө дотоод гоо сайхныг гэрэлтүүлэх ёстой. Өнөөдөр хосууд хоорондоо таарахгүй, харилцаанд асуудал үүсээд ирмэгц хамгийн түрүүнд салалтыг сонгоод байна. Гэтэл салалт тухайн хоёр хүнд маш их сэтгэлзүйн гэмтлийг өгдөг. Тиймээс салалт их битгий байгаасай. Гэр бүлийн харилцаа, бэлгийн харилцааны хувьд ч олон хамтрагчтай битгий байгаасай. Би таван жилийн өмнө ингэж боддог байлаа. Энэ гоё эгчийг энэ ах яагаад орхив гэж. Юу дутагдсан гэж тэд салдаг байна аа гэж. Зарим эмэгтэйчүүд мундаг, өндөр боловсролтой хэдий ч эмэгтэйлэг байдал, байгалиас заяасан секси чанараа гээчихсэн байдаг. Хүн мэдээж гаднаасаа гоё байж болно. Гэхдээ эмэгтэй хүн өөрт нь байгалиас заяасан өгөгдөл, эмэгтэйлэг сэрэл мэдрэмжээ алдахгүй байх нь чухал юм байна гэдгийг өнгөрсөн таван жил дэх олон судалгааны үр дүн баталсан даа. Энэ мөн чанараа гээж, хэтэрхий ажил карьер төвтэй эсвэл хүүхэд төвтэй болоод ирэхээр эрчүүд өөр зүйлд татагдаж эхэлдэг. Ихэнх эмэгтэйчүүд хэлдэг л дээ. Бэлгийн идэвхтэй харилцаатай байх ёстой гэхээр ажил амжихгүй, завгүй, хүүхэд хараад, ядраад юун дотно харилцаа гэдэг. Тэгээд завтай үедээ л бэлгийн ажил хийдэг гэх ч юм уу. Ингэж явсаар эр нөхрөө бас асуудалтай болгочихдог. Эр хүний хувьд энэ зүйл бүх л амьдрал нь. Эрүүл сэтгэл хангалуун амьдрах нь эхнэрээс хамааралтай. Маш олон манлайлагч эмэгтэйчүүд өөрийн гэр бүлийг тэргүүнд тавихгүйгээр гэр бүлийн хүчирхийлэл, эерэг зөв харилцаа ярьдаг. Эхлээд өөрийн гэр бүлээ эрүүл болгоогүй байж, өөр олон гэр бүлийг өөрчилж, эрүүл болгоно гэвэл утгагүй шүү дээ. Нийгэм таны гэр бүлээс бүрдэж байгааг бас санах хэрэгтэй.

-Идэвхтэй бэлгийн амьдрал, жинхэнэ дур тавилт гэдэг нь?

-Бэлгийн амьдрал идэвхтэй байна гэдэг нь олон хавьтагчтай байхыг хэлж байгаа үг огтоос биш. Дур тавилтын жинхэнэ мэдрэмж нь гэр бүлийн тогтвортой дассан, ууссан, мэдэрсэн харилцаанаас, үнэнч нэг хамтрагчаасаа л авч чаддаг зүйл. Дур тавилт гэдэг маань тархи, бие, сэтгэлийн хүчтэй нэгдэл. Амар амгалан тайван өөртөө сэтгэл хангалуунаар хайртыгаа хараад, хайрлаад, хүрээд, тэврээд, үнсээд, биеийн хэлээр, дотоод сэтгэлийн нэгдлээр хүчтэй дур тавьдаг. Энэ мэдрэмждээ хүрч чадахгүй, жаахан бэрхшээлийг хамтдаа туулж чадахгүй, хэсэгхэн зуурын хоосон сэтгэл ханамжтай бус эрсдэлтэй алхмаар ирээдүйн 50 жилийн таашаал мэдрэмжээ бүү устгаарай гэж хэлмээр байна Долоо хоногийн таван өдөр тогтмол бэлгийн харилцаатай байдаг гэр бүлийн гишүүн бүрийн харц нь гэрэлтсэн эрүүл байдаг. Франц, Итали залуучууд эхнэрээ дур тавилтаар жаргааж чаддагаараа бахархаж, бүсгүйчүүд нь хамгийн их азгүйдлээ долоо хоног дур тавиагүйтэй зүйрлэдэг.

-Мэдээж гэр бүлийн харилцаагаа үргэлж халуун дулаан байхын тулд эхнэр гэлтгүй нөхрийн үүрэг, харилцаа ч чухал байх?

-Тийм ээ. Эр нь эрэгтэйлэг, эм нь эмэгтэйлэг байгалиас заяасан өгөгдөл чанараа алдахгүй байж, энэ харилцааны гол түлхүүр болсон мэдрэмж өгдөг нөхөн үржихүйн эрхтэн системээ хайрлаж, хамгаалах нь чухал. Эрэгтэй хүний хувьд бол бэлгийн амьдрал, сэрэл мэдрэмж бүхэл бүтэн ертөнц нь байдаг. Түүгээр амжилт, карьер, аз жаргалын индекс нь хэмжигдэж байдаг. Тогтмол бэлгийн харилцаанд ордог эрэгтэйчүүдийн хувьд ажил, амьдралдаа амжилттай байдаг нь нэгэнт судалгаагаар батлагдаж, нотлогдсон шүү дээ. Тиймээс эхнэрүүд, эзэгтэй нар маань үүнийг ойлгож, үргэлж эрүүл байх хэрэгтэй. Эмэгтэй хүний хувьд хүүхэд тээж төрүүлдэг учраас бэлгийн харилцааны хувьд өөрчлөгдөж, эрхтэн системийн ажиллагаанд өөрчлөлт орж байдаг. Гэсэн хэдий ч бие биенээсээ уйдахгүй, улам л гал халуун харилцаатай байх боломж олон байна. Өчнөөн жил болсон ч шүргээд л дур тавьдаг гэр бүлүүд ч байдаг ш дээ. Гарт нь хүрээд л цахилгаан гүйх мэт гоё мэдрэмж авдаг хосууд ч байдаг. Бас нэг утгагүй, манайхны дунд байдаг буруу ойлголт бол залуу хүнтэй унтвал залуужиж, гоё болно гэх. Гэтэл үүнийг шинжлэх ухаан батлаагүй шүү дээ. Ийм зүйл байдаггүй юм. Бэлгийн харилцаа чинь зүгээр л мэдрэмж, таашаалын асуудал. Секс мэдрэмжийн оргил цэг бол чин хайртай хүнтэйгээ олон жилийг хамт туулж, бие биеэсээ таашаал авах юм. Тэгтэл буруу мэдээлэл, батлагдаагүй зүйлд итгэж олон хавьтагчтай болж, улмаар бэлгийн замын өвчлөлийн үүр болж, өөрийгөө гэмтээх явдал их байна. Сэтгэл ханамжгүй, гэнэтийн бэлгийн харилцаанд орсноор хүн сэтгэлзүйн асар их гэмтлийг авч байдаг. Үүнийг бас анзаарах л хэрэгтэй. Дахин хэлэхэд, хосуудын харилцаа бол мэдрэмжийн асуудал. Тухайлбал, манай нөхрийн, эхнэрийн мэдрэмж нь хаанаа байдаг билээ гэдгийг аль аль нь мэддэг, ярилцдаг байх хэрэгтэй. Тэр мэдрэмжийг нь орхигдуулж огт болохгүй. Зарим хүн үнсэлтээс ч маш гоё мэдрэмж авдаг байж болно. Тэгвэл тэр мэдрэмжийг илүү өдөөж өгөх хэрэгтэй. Мэдээж бэлгийн амьдралд хөрөлт гэж байдаг. Үүнийг л бий болгохгүйн тулд хосууд ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Амьдрах тусмаа хөрөлтийг биш улам л халуухан болгохын төлөө л аль аль нь хичээх хэрэгтэй. Хүний амьдрал чинь тэр чигтээ мэдрэмж дээр л тулгуурлаж үүсдэг шүү дээ.

- Хөрөлт юунаас болж бий болдог юм бэ?

-Дээр хэлсэнчлэн байгалиас заяасан эрэгтэйлэг, эмэгтэйлэг мэдрэмжээ гээх нь хөрөлтийг бий болгодог. Хүмүүс анхнаасаа хайрлаж, дурлаж мэдрэмжээрээ татагдаж нийлдэг учраас хосуудын харилцаа эргэж сэргээд, халуухан болдог зүйл. Мэдрэмж өөрөө хүний сэтгэлийн гүнд байдаг зүйл учраас маш амархан сэргэдэг гэдгийг мартаж болохгүй. Тэгээд мэдээж хөрөлтөөс урьдчилан сэргийлэх мөн алдсан алдаанаасаа суралцаж нэг алдсан зүйл дээрээ дахин алдахгүй байхыг хичээж ариун нандин харилцаа, бие биедээ итгэх итгэл хүндлэлээ гээхгүй халамжаар цангаахгүй байх өөрөө чухал шүү.

-Төрсний дараа эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэлээ бага багаар алддаг гэдэг. Энэ магадгүй бэлгийн амьдралд нь нөлөөлдөг байх.

- Янз бүр байдаг. Ялангуяа өөрөөрөө эрүүл төрсөн эмэгтэйчүүдийн хувьд энэ нь огтоос санаа зовох асуудал биш. Харин ч өөрөөрөө зөв төрөхөд булчин агших процесс сайн явагдана. Төрөлт бус хүүхэд тээх 10 сард булчин сулардаг учраас хөгжилтэй орнууд төрсний дараах сэргээн заслыг эрүүл мэндийн даатгалаар шийдэж өгдөг. Ер нь хүний бэлэг эрхтний хэмжээ ямар байх нь ч сексд төдийлөн нөлөөтэй зүйл биш. Монголчуудын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биедээ төгс зохицохоор бүтээгдсэн бие организмын онцлогтой. Тэрнээс биш эрэгтэй нь жижиг эрхтэнтэй байх, эмэгтэй нь төрөөд суналаа гэх асуудал бэлгийн харилцаанаас таашаал авахад нөлөөтэй зүйл биш. Хэрвээ бид төрөөд л үтрээ нь сунаж, томроод утгаа алдчихдаг юм бол анхнаасаа үтрээгээр төрөхгүйгээр зохицуулагдах биеийн бүтэцтэй байх байсан. Үтрээний булчин бол агшиж, сунаж хэвийн ажиллагаандаа орж байдаг. Магадгүй буруу хэвшлээс үүдэж, хэвийн ажиллагаа нь алдагдсан бол нөхөн сэргээх эмчилгээ хийгээд болчихно. Энэ бол санаа зовох асуудал биш. Нэгэнт асуудал үүсээд удсан байвал энэ нь буруу рефлекс тогтсон  хосын харилцаа учраас дан ганц эмэгтэйг гэлтгүй нөхрийг нь бас эмчлэх хэрэгтэй болдог.

-Танай эмнэлэг дахин эрүүл мэндийн хувьсал хийж Монгол эрчүүдэд зориулсан цоо шинэ эмнэлэг нээж Итали чанар стандартын Нобелийн шагналт төхөөрөмж эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар?

-Эмэгтэйчүүд сэргээгдээд ирэхээр тэд нөхрөө маш хайрладаг. Ингээд “Ла Сантэ” эмнэлэгт үйлчлүүлсэн мянга мянган эр нөхөртөө хайртай бүсгүйчүүдийн хүсэлтээр олон жилийн судалгаа хайгуулын үр дүнд “Сор Глобал” компанитай хамтын ажиллагааны хүрээнд “Ла Салютэ” эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх сэргээн заслын эмнэлэг маань 2019 оны 11 дүгээр сард албан ёсны үүдээ нээж байгаа. “Ла Салютэ” эмнэлэг нь Итали улсын чанар стандартын баталгаа бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмжийн евро стандартаас гадна Нобелийн шагнал хүртсэн эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх бэлгийн үйл ажиллагааны бүх төрлийн алдагдлыг бүрэн төгс эмчлэх, бэлэг эрхтний хялгасан судас шинээр ургуулах хүчин чадалтай төхөөрөмжөөр тоноглогдсон Монголд анх удаа нээгдэж буй эмнэлэг юм. Төхөөрөмжийг бид олон туршилт судалгаа хийсний үр дүнд Монголд зургаан сард оруулж ирсэн. Үүний зэрэгцээ “Салютэ” сэргээн заслын эмнэлэг маань Монгол эрчүүддээ сэргээн заслын цогц эмчилгээг хийх болно. Үүнд, нуруу нугасны сэргээн засал, тархи мэдрэл, архаг ядаргаа, нүүрний сэргээн засал, гемморой буюу цагаан мах эргэх өвчлөл, түрүү булчирхай, аарцаг ёроолын булчин сэргээн засал гээд цогц эмчилгээнүүдээс гадна Итали, Франц, Японы чанар стандартын баталгаа болсон шилдэг төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон юм. Энэ хүрээндээ бид “Ла Салютэ” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээ 10,11 дүгээр сард Итали, Франц улсад эцсийн шатны сургалтад хамруулж, албан ёсны батламжуудаа ч гардан авсан байгаа.

-Эцэст нь гэр бүлүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Сайхан гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдрах нь хүний амьдралын эцсийн чин зорилго юм. Мянга санхүүгийн эрх чөлөөнд хүрлээ гээд амьдралаасаа таашаал авч чадахаа больсон гэр бүл өнөөдөр Монголд маш олон байна. Заавал том хаусанд амьдралаа гээд жаргалтай болчихдог юм биш. Том хаустай, бүх зүйл нь бүрдсэн гаднаасаа сайхан харагдаж буй гэр бүлд ч өнөөдөр асуудал их байна. Нарны тусгалыг ч гэрэл гэж хүлээж авч чадахгүй болчихсон, тийм гунигтай амьдрал байна шүү дээ. Тэгэхээр асуудал үүссэн бол эхлээд эхнэр, нөхрүүд хоорондоо ярилцаж байгаарай. Нарийн нандин юмаа гаднын хүмүүс, найздаа биш эхлээд бие биедээ уудалж яриад дараагийн шийдлээ хамтдаа олж байгаарай. Учир нь та хоёрын үүсгэсэн, авч явах ёстой л амьдрал шүү дээ гэж хэлмээр байна. Мөн эмэгтэйчүүдийг болж өгвөл өөрөөрөө төрөөрэй. Төрөлтдөө зөв бэлдэж байгаарай гэж захья. Эрэгтэйчүүдийн хувьд заавал гэр бүлээс гадуур харилцаа хайж, гуравдагч нэгнийг оруулалгүй эхнэрийнхээ мэдрэмжийг өдөөж, харилцаагаа халуухан байлгахыг хичээгээрэй. Хэрвээ үнэхээр асуудал үүсээд, бие организмд чинь доголдол үүссэн бол эмчид хандаад эрүүл, эрсдэлгүй зөв эмчилгээгээ хийлгээд, зөвлөгөө аваад гэр бүлийн харилцаагаа сэргээж байгаарай гэж зөвлөе дөө.

-Ярилцсанд баярлалаа. Хосуудад, гэр бүлүүдэд их хэрэгтэй мэдээлэл бүхий ярилцлага байсан болов уу гэж бодож байна. Танд болон танай хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.

-Танай хамт олонд бас баярлалаа гэж хэлмээр байна. Сэтгүүлзүй бол хүмүүст үнэн зөв мэдээлэл хүргэж, нийгмийг эрүүлжүүлэхэд чухал үүрэгтэй салбар шүү дээ. Тэгэхээр бидний зорилго нэг гэж харж байна. Та бүхэнд ч ажлын өндөр амжилт хүсье.  

Ярилцсан П.Мөнхжаргал
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Ноос ирээдүй” болон “Арьс ирээдүй” ХХК, “Өв эко мийт” орон нутгийн өмчит үйлдвэртэй танилцлаа. Өвөрхангай аймагт төрөлжин хөгжих хамгийн боломжит салбар нь мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэр. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана. Эхний ээлжинд тус аймагт олон улсын чанарын лабораторийг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө, орон нутагт томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй. Уулзалтын үеэр малын түүхий эдийн үнэ унасан, түүхий эд боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргахад төр бодлогоор анхаарах шаардлагатай гэсэн саналыг малчид хэлж буй.

“Шинэ сэргэлт”-ийн “Таван цагираг” хөтөлбөрбол 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт юм гэдгийг уулзалтын үеэр Ерөнхий сайд танилцуулж байгаа юм.

Өвөрхангай аймагт дээрх гурван үйлдвэртэй танилцах үеэрээ Ерөнхий сайдЛ.Оюун-Эрдэнэ “Таван бүс нутагт мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрийн кластерыг Засгийн газар бодлогоор дэмжиж төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтрах бодлогоо зарлаад ажиллаж байна. Өвөрхангай аймаг Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь  аймагтай хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болон оршиж буй томоохон суурин.

Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Замын-Үүдтэй,  мөн Өмнөговь аймагтай, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай автозамаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болох бүрэн боломжтой. Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүсийг бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг өндөр түвшинд мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лабораторийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эхний ээлжинд таван бүсэд, таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын амьдралд бодит орлого болж очно гэсэн хувилбар дээр Засгийн газар судалгаа хийж явна” гэж ярилаа.


 

"Ноос ирээдүй” ХХК 2013 онд Өвөрхангай аймгийн төвд салбараа байгуулжээ. Жилд 3000-4000 тн ноос, ноолуур боловсруулдаг, 150 гаруй ажилчинтай гэж үйлдвэрийн удирдлага танилцууллаа.
Үйлдвэр ноос угаах, самнах, эсгий туурга болон оёдлын цехтэй, самнасан ноос, эсгий, аяны болон энгийн хөнжил, олбог, гадуур хүрэм үйлдвэрлэж зах зээлд гаргадаг. Бүтээгдэхүүний чанарыг шалгах, хянах бүх төрлийн тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд бүтээгдэхүүнд стандарт, хэмжил зүйн үндэсний тохирлын гэрчилгээ авчээ.

Түүхий эдээ орон нутгийн болон баруун аймгуудын малчдаас худалдан авч агуулахад хадгалж, үйлдвэрийн дамжлага руу оруулж байна. Ялгах, самнах, угаах, эсгий туурганы цехтэй. Угаах цехээс гарсан лаг шаврыг ашиглан барилгын материал, үйлдвэрлэн дотооддоо ашиглаж байна.

“Ноос ирээдүй” ХХК нь 2021 онд “Арьс ирээдүй” ХХК-ийг байгуулсан. Жилд нэг сая арьс, ширэнд анхан шатны болон гүн боловсруулалт хийх хүчин чадалтай үйлдвэр.  Үйлдвэрийн дэргэд хоногт 400-500 тн ус цэвэрлэх байгууламж барьж 100 орчим ажлын байр бий болгожээ. Тус үйлдвэр нь орон нутгийн иргэдээс болон зэргэлдээх аймгуудаас бог, бодын арьс, ширийг Улаанбаатарын ханшаар худалдан авдаг байна.   

"Өв эко мийт” үйлдвэр 2009 онд ашиглалтад орсон, Архангай, Өвөрхангай, Завхан, Булган, Дундговь, Говь-Алтай, Ховд зэрэг аймгаас мал, мах бэлтгэдэг, хоногт 1000-1200 бог, 250-300 бод мал төхөөрөх хүчин чадалтай, 90 ажилчинтай. Бүтээгдэхүүнээдотоодын зах зээл болон Хятад, Иран зэрэг улсад экспортод гаргадаг, энэ онд Иран улсад 100-150 мянган хонины мах нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж буй ажээ.


 
 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад бүх талаар дэмжиж ажиллана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар “Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж буй. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна” гэлээ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн, есдүгээр сарын 15-наас шөнийн тээврийн үйлчилгээг найман чиглэлд явуулж эхэлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжтэй, стандарт хангасан байх ёстой. Энэ зорилгын төлөө бид ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд ч мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Судалгаагаар манай баримталж ирсэн бодлого иргэдийг нийтийн тээврээр зорчихгүй байхад чиглэсэн байна. 2007 онд нийслэлийн иргэдийн 67 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байсан бол энэ тоо 2022 онд 34 хувь болж буурсан.

Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, метро нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулж, холбогдох судалгаа, ажлуудыг хийж байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр автобуснуудын иж бүрэн парк шинэчлэл хийж байгаа. Мөн маршрут, төлөвлөлтийг шинэчлэх шаардлагатай. Нийт 1220 гаруй автобусаар парк шинэчлэл хийж буй. Өмнө нь ийм хэмжээний парк шинэчлэл хийж байгаагүй. Түүнчлэн хотын хөгжлийг боомилж буй хуулиудыг өөрчлөхөөр Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид зөвхөн үр дагавартай зууралдаж ирсэн. Одоо Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулагдаж, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны төвүүд, их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний 30 гаруй хүрээлэнтэй хамтран шалтгаанд суурилсан бодлого гаргахаар ажиллаж байна гэлээ.

Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хүний нөөцийн хомсдол хамгийн их тулгамддаг асуудал гэдгийг хэлж байв. Мөн компаниуд хувиараа автобусны нөхөн хангалтыг хийдэг боловч автобусыг үйлчилгээнд гаргадаггүй. Иймээс бодлого, менежмент, зохион байгуулалтаа сайжруулах санал гаргаж байлаа. Түүнчлэн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй автобуснуудын хуваарилалтыг хүртээмжтэй хийж, нөхөн төлөх боломжийг тодорхой, уян хатан болгох, нэмээд түлшний чанарыг сайжруулахгүй бол автобуснууд 2-3 жилийн дараа шаардлага хангахгүй болох эрсдэлтэйг хэлж байв. Тэрчлэн жолооч нарын цайны цаг 10 минут байдгийг 20 минут болгож уртасгах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх хэрэгтэйг онцоллоо.

Хотын дарга нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Алтанбулаг боомтын өргөтгөл шинэчлэл, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус боомтыг өргөтгөж шинэчилж байна. Энэ хүрээнд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6.000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, 7.000 м2 авто зогсоол, 30.000 м2 зам талбай баригдана. Төслийг хоёр үе шаттай гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар авто зам болон зогсоолын ажил дуусах шатандаа явж байна. Ажлыг “Эйч кэ би интернэшнл холдинг” ХХК хийж гүйцэтгэжээ.

Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын нэгдүгээр хэсэг болох ачаа тээврийн терминал аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно. Ингэснээр өнөөдрийг хүртэл түр байраар явж байсан боомтын үйл ажиллагаа шинэ байрандаа орох нөхцөл бүрдэнэ. Зорчигч тээврийн терминалын хэсгийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар шамдаж байна гэж Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга танилцууллаа. Боомтын шинэчлэлийг бүрэн хийснээр Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр дөрөв дахин нэмэгдэнэ гэж тооцож байна.


 
“Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн чухал зорилт бол боомтын сэргэлт. Өнгөрсөн хугацаанд манай улсад Замын-Үүд чиглэлийн ганцхан төмөр замаар ачаа эргэлт явж ирсэн. Засгийн газар ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болох зорилт тавьсан. Шивээхүрэн, Бичигтийн ажил дуусчихна. Зүүнбаян, Гашуунсухайт холбогдно. Замын-Үүдээ өргөтгөж байгаа. Дараагийн том зорилт бол гурван улсын коридор. Шивээхүрэнг Арцсуурьтай, Бичигтийг Эрээнцавтай, Замын-Үүдийг Алтанбулагтай холбоно.  Замын-Үүд Алтанбулагийн вагон депо дээр хүчин чадлыг нь нэмэх төсөл хэрэгжиж байгаа. Аравдугаар сард дуусна. Алтанбулаг, Замын-Үүдийг холбох зорилт тавьсан. Эдгээр шинэчлэлийг дагаад ачаа тээврийн эргэлт зөвхөн Монгол Оросын хооронд биш ОХУ, БНХАУ-ын хооронд экспортын гарц нээгдэж, Монгол транзит улс болох бодлого хэрэгжих боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, Алтанбулаг-Замын -Үүдийг хурдны зам, төмөр замаар, хос  царигаар холбох чиглэлийг БНХАУ-д айлчлах үеэрээ тавьсан. Удахгүй ОХУ-дхийх айлчлалын үеэрээ энэ асуудлыг тавина. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр ДНБ-ий 43 их наяд орчмын эргэлтийг 75 их наядад авчирлаа. Замын-Үүд Алтанбулагийн чөлөөт бүс болон ачаа тээврийн терминалууд бусад олон улсынхэмжээнд эргэлтэд орж эхэлбэл ДНБ 100 их наяд хүрэх боломжтойг Ерөнхий сайд онцоллоо. Хувийн хэвшлийнхний олон жил хүлээсэн хөнгөлөлттэй тарифын асуудлыг Засгийн газар шийднэ. Ингэж чадвал малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох  боломж бүрдэж, хөдөө аж ахуйн салбарт үсрэнгүй хөгжлийн гарц болно гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.

 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Алтанбулагийн чөлөөт бүсэд импортоор орж ирж буй архи, согтууруулах ундааны худалдан авалттай холбоотойгоор зарим хязгаарлалт хийсэн бөгөөд үүнээс үүдэн хохирол амсаж буй талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Ерөнхий сайдад ярив. Холбогдох албаныхан архи согтууруулах ундааг татваргүй бүсээс иргэд арилжааны зориулалтаар авах тохиолдол газар авсан тул зохицуулалт хийсэн хэмээн мэдээллээ. Ерөнхий сайд ГЕГ, ЭЗХЯ, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулж, асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе8 цаг 42 минут

БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Шударга мэдээ8 цаг 45 минут

Нийгмийн сүлжээн дэх луйвар

Цаг үе8 цаг 49 минут

Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридор нээгдлээ

Цаг үе8 цаг 53 минут

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа

Үзэл бодол8 цаг 55 минут

Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер ...

Улстөр нийгэм8 цаг 59 минут

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсэг...

Улстөр нийгэм9 цаг 1 минут

Үндэсний статистикийн хороо БНСУ-ын статистикийн газартай хамтран тө...

Урлаг спорт9 цаг 5 минут

Буудлагын эмэгтэй тамирчид Монголын багийн анхны медалийг авлаа

Улстөр нийгэм9 цаг 8 минут

Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй ...

Цаг үе9 цаг 12 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Санал болгох