Цаг үе
Төслийн гүйцэтгэгч компаниудад албан бичиг хүргүүлэв
Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй 11 сургуулийн барилга, 1 дотуур байр тендерийн хугацаагаараа 2025 онд ашиглалтад орох товтой. Яамны зүгээс төслийн гүйцэтгэгч компаниудад барилгаа 2024 оны есдүгээр сарын 01-ээс өмнө болон энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулах тухай албан бичгийг хүргүүлэв.
Тус барилгууд ашиглалтад орсноор сургуулиудын хүчин чадал 6920 суудлаар нэмэгдэж, энэ тооны сурагчид гурван ээлжээр хичээллэх эрсдэлгүй болох юм.
Боловсролын сайд П.Наранбаяр дээрх асуудлаар өнөөдөр гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав. Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө барилгаа ашиглалтад оруулахаар идэвх санаачилгатай ажиллаж буйд нь тэрбээр талархал илэрхийлсэн юм.
Заасан хугацаанд барилгаа бүрэн ашиглалтад оруулсан тохиолдолд ирэх оны санхүүжилтийг энэ онд багтаан бүрэн олгох зохицуулалт хийхээр ажиллаж буйгаа хэлж, цаашид хувийн хэвшил ажлаа чанартай, шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөлд төр баталгаа өгч, хариуцлагатайгаар түншлэх ёстойг онцоллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Цаг үе2023/11/24
Лед гэрлэн гарцуудыг шуурхай хийж дуусгахыг даалгалаа
-
Шударга мэдээ2022/02/25
Токио хотын Захирагч Юрико Коикэ Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарт захидал ...
-
Цаг үе2023/09/25
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа
-
Цаг үе2026/05/13
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан
