Шударга мэдээ
Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд зорчвол төлбөр төлнө
Есдүгээр сарын 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө. Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.
Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө.
Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Шударга мэдээ
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг танилцууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 4-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа.
Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.
Шударга мэдээ
Иргэдийн 2.780.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа
Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч сард нийт 219 иргэн хандсанаас 115 утсанд 187, фэйсбүүк чатботод 22, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 10 гомдол мэдээлэл ирсэн байна.
Үүнээс 178 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэн санал хүсэлт гаргаж, 6 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 22 иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэж 2.780.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар авч үзвэл худалдаа үйлчилгээ 116, харилцаа холбоо 19, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, банк, санхүү, даатгал 8 , барилга 12, боловсрол 6, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 3, контор 6, НӨАТ 3, өрсөлдөөн 2, СӨХ 11, тасалбартай холбоотой 1, шатахуун 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 4, бусад асуудлаар 23 иргэн хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Сургуулийн сурагчдад 215 автобус үйлчилнэ
2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ.
Тодруулбал, улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус өнөөдрөөс буюу 2024 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэх юм.
Сануулахад, нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна.-
Цаг үе2022/09/27
Түшиц ханыг засварлаж, нурах эрсдэлгүй болголоо
-
Урлаг спорт2022/02/25
Монгол-Японы 50 жилийн ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ
-
Урлаг спорт2019/08/20
Г.Агааноров: “ABU Робокон” тэмцээнийг Монголд зохион байгуулснаар 16...
-
Шударга мэдээ2019/12/31
21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв