Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

У.Сүрэнжав паралимпын анхны эмэгтай аварга боллоо

Огноо:

,

Энэ өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хотноо Зуны паралимпын наадам үргэлжилж, эхний медалийн эзэд тодорч эхлээд байгаа энэ өдөр Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн ангилалд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт ОУХМ У.Сүрэнжав "Парис-2024" Паралимпын анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.

Өдгөө 24 настай тэрбээр Египетийн тамирчин Салма Али Абд Ал Монеем Хассан, Мексикийн тамирчин Жессика Гарсиа, Ираны тамирчин Захра Рахими нарыг ялсан юм. 

Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр олимпын аваргатай болж, олимпын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаа мандаж, Монгол төрийн дуулал эгшиглэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

90 настай Ц.Раднаа Ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ

Огноо:

,

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр БТСУХ-ны ёслол хүндэтгэлийн танхимдаа хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д бахдам амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв.

Швед улсын Готенбург хотод наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гавьяат тамирчин Ц.Раднаа уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, алтан соёмбот далбаагаа зургаантаа мандуулж, төрийн дуулалаа зургаантаа эгшиглүүлсэн юм.

ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд н.Туваандоржийн удирдлага дор анхлан бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэнээс өнөөг хүртэл спортоор тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд ДАШТ-ээс 27 алт, хоёр мөнгөн медаль, Азийн АШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн байна.

Тив, дэлхийн замд цөөн хугацаанд уралдсан түүний медалийн цуглуулгад хүрэл медалиас бусад нь бий. Тэрбээр долоо хоногийн амралтын хоёр өдрөөс бусад өдөр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдэг тухай хуучилна. Түүний дараагийн зорилго нь Мастеруудын дэлхийн аварга, 2028 онд болох ахмадуудын олимпын наадам юм байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наймдугаар сарын 30-ныг “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлалаа

Огноо:

,

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ид дундаа орлоо. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 29 дүгээр байрт бичигдэж байна.
 
Энэ наадмын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав алтан медаль хүртсэнээр паралимпын наадмын тав дахь медаль, гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан.

Түүний медаль хүртсэн өдөр бол наймдугаар сарын 30 бөгөөд гурван жилийн өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Гурван жилийн зайтай алтан медальтан төрөн гарсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлажээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

ОУХМ Ц.Баттулга паралимпоос мөнгөн медаль хүртлээ

Огноо:

,

“Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг амжилттай өрсөлдсөөр байна. Өнөөдөр Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) төрөлд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль хүртлээ.

Монголын баг одоогоор 1 алт, 2 мөнгөн медальтай тэмцээнээ үргэлжүүлж байна!
Дэлгэрэнгүй унших

Санал болгох