Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бичил уурхайчдад гай болсон АН-ын бохир сүлжээ илчлэгдлээ

Огноо:

,

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид хүчээ авч, сонгууль тойрсон элдэв будлиан, бүр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч гарах болов. Тухайлбал,  аймгийн АН-аас нэр дэвшигчид эрх мэдлийг гартаа авахын тулд  бичил уурхай эрхлэгчдэд найман суманд газар ухах зөвшөөрөл өгнө гэж амалсан.  Энэ хууль бус амлалтад итгэсэн бичил уурхай эрхлэгчид сүлжээ үүсгэн мөнгө төгрөг тарааж, байр сууц бэлтгэн айлуудаар явж байгаа тухай маш ноцтой бичлэг задарлаа.

Уг бичлэгээс үзэхэд бичил уурхай эрхлэгчид Дарив, Тонхил, Шарга сумдад АН-ыг гаргачихбал асуудалгүй болно. МАН ялбал боогоод хэвтчихнэ. Газрын хүсэлт өгсөн газрууддаа анхаарал хандуулья гэсэн  яриа байна. Мөн 10, 10 хүнтэй сүлжээ үүсгэж, багуудаар явах хүмүүсийг байр саваар хангах талаар ч ярьж байна.  Бичил уурхай эрхлэгчид Говь-Алтай аймгийн 8 газарт шинээр алт ухахын тулд 3000 хүнтэй сүлжээ үүсгэсэн, мөнгө төгрөг тарааж, элдэв ухуулга суртачилгаа хийж байна. Энэ ажлыг бичил уурхай эрхлэгчдийн холбооны тэргүүнээр ажилладаг Оюунчимэг, Мядагбадам гэсэн төрсөн эгч дүүс энэ сүлжээг удирдаж байгаа бөгөөд дээрх яриа эдгээр хүмүүсийх гэдгийг иргэд баталж байгаа юм.

“Иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах, сонгох, сонгогдох эрхэнд халдах, худал амлалт өгөх нь төрийн эрхийг хууль бусаар авах ноцтой гэмт хэрэгт тооцогддог. Өөрөөрхэлбэл, бичил уурхай эрхлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйл, Сонгуулийн тухай хуулийн олон зүйл залтуудыг ноцтойгоор зөрчиж байна. Энэ хэргийг тагнуул цагдаагийнхан шалгаж эхэлсэн бөгөөд АН-ын энэ увайгүй үйлдэл бичил уурхай эрхлэгч олон хүнийг хөлдөө чирч мэдэхээр байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно

Огноо:

,

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох