Шударга мэдээ
Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргана

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо.
Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм.
Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргана.
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангаж, нөөцийг дахин бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх явдалтай тэмцэхэд анхаарал хандуулж, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын элементийг сайжруулж, шинэчлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.
Шударга мэдээ
ЕБС-ын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ. Харин 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.
Шударга мэдээ
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор уулзаж, санал солилцлоо.
Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцоход хоёр тал онцгой анхаарч ажиллаж байна.
Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхэлнэ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлуудыг үе шаттай хийнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
МИАТ: Энэ сарын 30-наас эхлэн Бээжин чиглэлд тогтмол нийслэг үйлдэнэ
МИАТ ТӨХК 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа, баасан гарагт БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхлэнэ.
Тийзийн үнэ 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 1.208.000 төгрөгөөс эхэлж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2019/06/16
УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2021/10/27
“Боловсролын салбарын хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомж, тогтоол ший...
-
Улстөр нийгэм2021/03/29
Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриаллаа
-
Улстөр нийгэм2019/10/16
БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин мэндчилгээ дэвшүүллээ
Сэтгэгдэл