Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 09-нөөс 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 хэм, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар 7-12 хэмийн дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан байна. 12-нд ихэнх нутгаар дулаарна.
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
