Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

У.Хүрэлсүх: Цагаан сараар бид хариуцлагатай улс гэдгээ харуулах ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав.

Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад  2020 оны нэгдүгээр сарын 21, 25, хоёрдугаар сарын 11-нд гурван удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, сүүлийн үнэлгээгээр шинэ коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцоод байгаа билээ. Иймд орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, эрүүл мэндийн салбарт “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, шаталсан арга хэмжээ авч, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад халдвартай улс орноос зорчиж ирсэн нийт  132 иргэнийг тусгаарлан сэжигтэй тохиолдлоор бүртгэж, тусгаарлан шинжилсний 87 нь Улаанбаатар хотод , 45 нь 15 аймагт бүртгэгдснээс шинжилгээний хариугаар бүгд үгүйсгэгдсэж, тус вирусээр халдварлагдаагүй болох нь тогтоогдсон билээ.  Одоогоор ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь өчигдөр шөнө Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн 1 хүнийг тус тус орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалт хийж байна. Болзошгүй эрсдлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, ЦТЭ-т 50 ор, УНТЭ-т 65 орыг тус тус бэлдэж, шаардлагатай тохиолдолд ЦТЭ-ийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэлт хийхээр бэлтгэл хангасан байна.

ХӨСҮТ-д иргэдээс 103,102,100 дугаарын утсаар дуудлага мэдээлэл 24 цагаар хүлээн авч, өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг гэрт нь хүрч хийх байдлаар Нийслэл даяар зохион байгуулалтад оруулжээ. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв. Мөн халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор  явдаг түргэн тусламжийн тэрэгний хүрэлцээ муу, парк шинэчлэлт хийх шаардлагатай хүсэлтийг ХӨСҮТ-ийн удирдлагууд гаргахад УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг өнөөдрөөс ХӨСҮТ-д өгөхөөр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл газар дээр нь шийдвэрлэв.

Шинэ коронавирусын голомтын бүс БНХАУ-д гарсан дэгдэлтийн үеийн өвчлөлийн байдлаас үзэхэд тус вирусын халдварын эмнэлзүйн шинж нь амьсгалын хурц дутмагшил,  бөөрний дутагдалд хүргэж байгаа учир АХБ-ны 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппаратыг нэмэлтээр захиалж энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ- д нийлүүлэхээр болжээ.

Сэжиглэгдсэн иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-ийн лабораторид хийж байгаа бөгөөд АНУ, Япон улсын халдварт өвчин судлалын лабораторитай яг ижил түвшинд хийж байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн үйл ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, цаг үеийн мэдээлэл сонсоод эмч, сувилагч, эмнэлгийн нийт ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ;

  Дэлхий нийтийг цочирдуулж, тахлын хэмжээнд хүрч буй шинэ коронавирусын халдварын дэгдэлтийн энэ үед УОК, ЭМЯ, ХӨСҮТ болон нийт эрүүл мэндийн салбарын эмч ажилтан сувилагч мэргэжилтнүүд та бүхэн маань өдөр, шөнөгүй нойр хоолоо умартан өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаад Улсын Ерөнхий сайдын хувьд, иргэн хүний хувьд баярлаж байна, Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хүнд хэцүү цагийг хамтдаа амжилттай давж, баярлан уулзахыг ерөөе.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үүрэгт ажлаа цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж байна гэж үзэж байна. Та бүхнээс хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллийг цаг алдалгүй авч ажиллаж байна. Газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцаж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх шаардлагатай зүйлстэй биечлэн танилцах зорилготой. Шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргаж ажиллана. Урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийхийг үе шаттай шийдвэрлэх хэрэгтэй байна. Бурханы авралаар, та бүхний хичээл зүтгэлийн үр дүнгээр шинэ коронавирус илрээгүй байна. Энэ бол том амжилт. Өмнө нь манай улс хэд хэдэн нийгмийн өвчнийг даван гарч чадаж  байсан туршлагатай. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, ард иргэдээ сэтгэлзүйн хувьд бэлдэх ёстой. Хүн бүрийн ажлын хариуцлага, сахилга бат, дэг журам чухал. Иргэддээ ойлгуулах ёстой. Засгийн газар, УОК арга хэмжээг шат дараалан авч байгаа.

Шинэ коронавирусын аюул дэргэд, хаалга тогшиж байна. Иймд үед дэлхийн улс орнууд тэр дундаа өндөр хөгжилтэй улс орны эрүүл мэндийн байгууллагуудаас та бүхэн дутахгүй шуурхай, амжилттай ажиллаж байна гэж харж байна. Иймээс хамгийн чухал зүйл урьдчилан сэргийлэх арга хэмжээ байна. Мэргэжлийн байгууллагын зохион байгуулалт, зөвлөгөөний дагуу  Засгийн газар, УОК оновчтой шийдвэр гаргаж ажилламаар байна. 

Цагаан сарын баярыг хязгаарлаж, нийтийн арга хэмжээнүүдийг цуцласан нь чухал юм гэдгийг иргэдэд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгөхийг хүсч байна. Иргэд ч төрөөс гарсан шийдвэрийг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөвлөгөөг даган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Үүний дараа Монголын ард түмэн ямар хариуцлагатай хүмүүс вэ гэдгийг энэ үйл явдал харуулах байх. Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, ахмад настнуудынхаа амь нас, улсынхаа аюулгүй байдал, үндэстнийхээ тусгаар тогтнолыг бат бөх байлгая гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүн бүр маскаа зүүх хэрэгтэй. Цагаан сарын баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй.

Бүх зүйлийг төрөөс хангах боломжгүй иргэн хүн өөрийнхөө, бусдын, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Энэ бол Монгол хүний үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэн бүр, айл өрх бүр, аж ахуй нэгж байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч аюулт өвчний эсрэг хамтдаа сэргийлж, тэмцэж чадвал аюул осолгүй, халдварт өвчний дэгдэлт холуур тойрч гарч чадна гэж итгэж байна. Иймд иргэдээ хариуцлагатай, үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэсэн юм.  

Шинэ коронавирусын халдвар авсан иргэнийг эмчлэх эмчилгээний явцад хоногт 20-25 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын иж бүрэн хувцас хэрэглэл шаардагдах бөгөөд энэ нь их хэмжээний нөөцийг шаардаж буй юм. Үүнд зориулж ЭМЯ-аас Олон улсын бусад холбогдох байгууллагуудаар дамжуулж ирэх долоо хоногт бүрэн хангалт хийхээр шийдвэрлэж чадсан гэж ЭМ-ийн сайд мэдэгдлээ.

2020 оны хоёрдугаар сарын 17-ны өглөөний 08:00 цагийн байдлаар БНХАУ-д шинэ коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 70533, нас барсан хүний тоо 1767 болж, дэлхийн 26 оронд халдвар гараад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Пол Ричард Галлагер, Б.Батцэцэг нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагертай албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд түүх, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг танилцуулж, Гэгээн Ширээт Улстай харилцааны агуулгыг баяжуулах боломжийн талаар санал солилцов.

Дэлхий нийтэд тулгарч буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол зэрэг сорилтыг даван туулахад хамтран ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулахаа талууд нотлов.

Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга буюу Гадаад харилцааны сайд Пол Ричард Галлагерийн манай улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсаас манай улсад өндөр түвшинд анх удаа хийж буй айлчлал юм.

Эх сурвалж: ГХЯ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Огноо:

,

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

·      Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хороо

·      Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” (“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт

·      Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Словак Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, зөвшилцөх /Засгийн газар 2023.05.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·       Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

·       Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

·       Аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

·      Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

14.30

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох