Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи нэвтэрч байна

Огноо:

,

Хавдар судлалын үндэсний төвийн “Туяа эмчилгээний технологийн дэвшил - Шугаман хурдасгуур аппаратыг Монгол Улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүлэх нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улс хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах үйлсэд ихээхэн анхаарал тавьж, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Халдварт бус өвчинтэй  тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021)–ийн хүрээнд ойрын болон дунд хугацааны бодлогын зорилтуудыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.

Монгол Улсад тохиолдож буй хорт хавдрын дийлэнх хувь буюу 40 орчим хувийг дангаараа элэгний хавдар эзэлдэг бөгөөд элэгний хавдарт туяа эмчилгээг хийх боломжгүй байсан бол өнөөдөр шугаман хурдасгуурт 2 шинэ аппаратыг суурилуулсанаар элэгний хавдрын үед хийгдэх эмчилгээний боломж нэмэгдэж байна.

Энэхүү дэвшилтэт технологийг суурилуулах, нэвтрүүлэх төслийг  Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэх явцад олон саад бэрхшээл тулгарсан ч хамтдаа даван туулж энэ онд шугаман хурдасгуурыг суурилуулж, цаашид туяа эмчилгээний дэвшилтэт технологиудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх алхам нээгдлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ хэдийгээр туяа эмчилгээ нь эмнэлгийн үйл ажиллагааны нэгэн нэгж боловч эмчилгээ үйлчилгээний цар хүрээгээрээ өргөн, Монгол Улсад ганц байдаг эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг салбар бөгөөд, эмч, мэргэжилтнүүд нь ч Монгол Улсдаа арван хуруунд багтахаар цөөхөн, тусгай бэлтгэгдсэн өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүд юм.

Төсөл амжилттай хэрэгжсэн нь  хавдар судлалын төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүд, нийт ажилтан ажиллагсдын хамтын идэвх чармайлт, хүчин зүтгэл хөдөлмөр бүтээлийн үр шим юм.  

Ингээд Эрүүл мэндийн яамны хамт олон, Хавдар судлалын үндэсний төвийн удирдлага, Олон улсын атомын энергийн агентлаг, Монгол Улсын Цөмийн Энергийн Комисс, Олон улсын хамтын ажиллагаатай байгууллагууд, эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлж, Монгол улсын хүн ам, ард иргэдийнхээ эрүүл мэндийн мөнхийн манаанд зүтгэх үйлсэд амжилт хүсье гэв. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа.

Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.

Цаашид улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.

Энэ хүрээнд тулгамдсан асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэж, дэлхийн жижигт нийцсэн чадварлаг, мэргэшсэн дотоодын цэргийг хөгжүүлэх, төрийн цэргийн байгууллага, алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж байх чиглэлээр улам хичээн ажиллахыг удирдлагуудад нь үүрэг болголоо.

Алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эдүгээ Дотоодын цэрэг нийслэл, 13 аймагт салбар, нэгжтэй бөгөөд улсын онц чухал объект зэргийн аюулгүй байдлыг хариуцаж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Гепатитийн D вирусийн  халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр.  Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.

Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан.

Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн  9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох