Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Газар зохион байгуулалтын шинэтгэл явуулах урьдач нөхцлийг бүрдүүлсэн гэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Ерөнхий сайдын ажлын албаны дарга Н.Хүрэлбаатар нарын хамт  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллав. 

Тус газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсч, архивын материал болон 2020 оны ажлын төлөвлөгөөтэй танилцав. 1954 оноос хойшхи архивийн материалын хадгалалт, хамгаалалт алдагдаж, зориулалтын байр, тоног төхөөрөмжгүйгээс онц чухал бичиг баримтууд устах аюулд хүрч, зарим материалыг Архивийн Ерөнхий газарт шилжүүлэхээр төлөвлөжээ. 

Засгийн газрын даалгавраар 21 аймгийн хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан байгуулах ажлыг 2018 оны 05 дугаар сард эхлүүлж үйл ажиллагааны бүтэц бий болгох, програм хангамж зохиох, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, суурь зургийн сан бэлтгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр вэбэд суурилсан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим сестим”-ийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсний үр дүнд “газрын шинэтгэл” хийх суурь нөхцлийг бүрдүүлсэн байна.

Газрын харилцаанд мэдээлэл технологийн тусламжтайгаар асуудал хариуцсан албан тушаалтнаас үл хамаарах тогтолцоо бүхий цахим удирдлагын системийг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлснээр:

·  Газрын харилцааны чиглэлээрх төрийн байгууллагуудын уялдаа, үйл ажиллагаа сайжирч, иргэнд үйлчлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх

·  Мэдээллийн ил тод бэлэн байдал хангагдаж, иргэд, олон нийт газрын бодлого төлөвлөлт үйл явц, түүний хэрэгжилтэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран оролцох, хяналт тавих нөхцөл бүрдэх

·  Иргэдийн цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө зардлыг хэмнэх

·  Газрын салбар дахь шат дамжлага, хүндрэл, хүнд суртал, авилгал, чирэгдэл буурах

·  Газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд төрийн зүгээс өгөх баталгаа, хамгаалалт сайжрах, цаашид газрын зөрчил, маргаан гарахгүй байх боломжийг бүрдүүлэх юм. 

Иймд цаашид газрын харилцааны шинэтгэлийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ болгон өргөжүүлэх чиглэлээр "Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем”-ийг цаг алдалгүй улсын хэмжээнд өдөр тутмын үйл ажиллаагандаа нэвтрүүлж, улам боловсронгуй болгон хөгжүүлэх чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болголоо. 

Газрын харилцаа, геодези зурагзүйн газар нь  2019 онд 21 аймгийн төвийн сумдын инженерийн шугам сүлжээ бүрэн холбогдсон, олон нийтийн болон нийгмийн дэд бүтцийн 5824 барилга байгууламжийн мэдээллийг 76 үзүүлэлт бүхий маягтаар бүртгэх ажлыг орон нутгийн албадтайгаа хамтран зохион байгуулсан банйа. Мөн 4000 орчим барилга байгууламж, аймгийн төвүүдийн инженерийн дэд бүтцийн мэдээллийг цуглуулан бүртгэж нэгдсэн мэдээллийн санг үүсгэжээ. Одоо улсын хэмжээнд хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг байгуулах ажлыг эхлүүлжээ.  

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан үүссэнээр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үндэс бий болох юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл цахимжиж хот байгуулалтын үйл ажиллагаанд иргэд хяналт тавих, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эрэмбэлэх, хууль бус газрын харилцаа, наймаа устах зэрэг олон давуу талтай болох юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох