Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Аяллын хэрэгсэл” худалдан авах эрэлт хэрэгцээ дээр тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна

Огноо:

,

Энэ оны эхний 5 сарын байдлаар цагдаагийн байгууллагад цахим орчинд “Бараа бүтээгдэхүүн захиалга, худалдана” гэх зар мэдээллийг байршуулж иргэдийн эд хөрөнгийг залилсан гэх 1625 хэрэг бүртгэгдээд байна. 

Тухайлбал энэ 7 хоногт цагдаагийн байгууллагад Өмнөговь аймаг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 2 иргэнээс “Майхан зарна” гэх фэйсбүүкт байршсан зарын дагуу холбогдож тус бүр 550,000-780,000 төгрөг шилжүүлж, бусдад залилуулсан гэх гомдол мэдээллийг гаргасан байна. 

Иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан зар мэдээллийн дагуу бусдаас эд зүйл худалдан авах тохиолдолд залилагч этгээдүүд таны хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг анхаарч, бусдад эд хөрөнгөө шилжүүлэхээс өмнө сайтар нягталж, шалгаж байхыг зөвлөж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажил гүйцэтгэнэ

Огноо:

,

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлын хүрээнд Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажлыг гүйцэтгэнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Хучилтын ажлыг гүйцэтгэхдээ зорчих хэсгийг хэсэгчлэн хаана.

Эхлэх хугацаа: 2026.08.06-ны 07:00 цагаас

Дуусах хугацаа: 2026.08.09-ний 00:00 цаг хүртэл

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 5-нд нутгийн баруун хагаст халж, нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны наймдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи  баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27  хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28  хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.


2026 оны наймдугаар сарын 06-наас
2026 оны наймдугаар сарын 11-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.

Үүнд:

  • Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
  • Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох