Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байна

Огноо:

,

Шинэ төрлийн коронавирусний халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  бүрэн хориглох шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарамын хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хяналтын цэгүүдэд цагдаа, мэргэжлийн хяналт, хүн болон мал эмнэлгийн байгууллагууд, Онцгой байдлын албан хаагчид хамтран хяналт тавьж ажиллаж байна.

Энэ үед олон нийтийн сүлжээгээр нийслэл рүү хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг шалган нэвтрүүлэх постууд оруулахгүй байгаа нь хүнсний хомсдол үүсгэнэ гэсэн агууллагтай мэдээлэл гарсан. Иргэдийн мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле өнөөдөр Эмээлт,  Дархан,  Өлзийт,  Налайх чиглэлийн шалган нэвтрүүлэх постод ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Эмээлт,  Дархан,  Өлзийт,  Налайхын шалган нэвтрүүлэх постоор хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг зохих зөвшөөрлийн дагуу нийслэл рүү нэвтрүүлж байна.  

Нийслэлчүүд, иргэд та бүхэн төр засгийн гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу иргэний үүргээ биелүүлж мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба, хүн болон мал эмнэлэгтэй хамтран ажиллаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.

   
 
Эх сурвалж: ХХААХҮЯ
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв, сургуулийн бодлого, төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө

Огноо:

,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ТЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, сургуулийн бодлого, цагийн байдал болоод байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээ,  дууриалган үзүүлэх дадлага сургуулийн талаар нэгдсэн ойлголт, талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулна

Огноо:

,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2014 онд 1,037 тэрбум, 2015 онд 5.6 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр 30-500 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр олгосон.

2020 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, 162 сая төгрөгийн хүүгийн орлого Төрийн санд төвлөрчээ. Харин 2019 онд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гарч, тус банкнаас авах зээл, зээлийн хүү, алданги 3.7 тэрбум төгрөг үлдсэн байна. Өдгөө төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд “Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулах боломжтой юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулахаар боллоо. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн-2023” болно

Огноо:

,

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт-2023” салбар зөвлөгөөн 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагт Хөвсгөл аймгийн “50/100” event hall-д болно.

Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдал, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэх тус зөвлөгөөнд Барилга, Нийтийн аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчид оролцох боломжтой юм байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох