Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төрийн банк Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Орхон аймагт зохион байгууллаа

Огноо:

,

Төрийн банкны Бизнес инкубатор төв СЭЗИС-тай хамтран Орхон аймгийн Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зургаадугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Орон нутгийн бичил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, инновац шингэсэн шинэ санаа, бизнесийг хөгжүүлэх, туршлага хуваалцах зорилго бүхий энэхүү чуулга уулзалтад Орхон аймгийн өрхийн болон гарааны бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болсон 150 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.

Чуулга уулзалтыг нээж, Төрийн банкны “Орхон” салбарын захирал Ч.Энхтуул, СЭЗИС-ийн Захиргаа, нийцэл хамтын ажиллагаа хариуцсан захирал Т.Алтангэрэл нар үг хэлсэн бол энтрепренершип, инновацын салбарын Монголын анхны доктор (PhD), дэд профессор, СЭЗИС-ийн багш Г.Батхуяг, тус сургуулийн Энтрепренершип институтын эрхлэгч Б.Бат-Амгалан, ахлах багш Т.Ууганболд нар чуулганы хүрээнд зохион байгуулсан сургалтыг удирдан явуулав.

Орхон аймагт зохион байгуулсан Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт нь Төрийн банк, СЭЗИС-тай хамтран зохион байгуулсан “Тогтвортой өсөлт ба бүтээлч бизнес” бойжуулах хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаатай давхцсанаараа онцлог байсан бөгөөд энэхүү бойжуулах хөтөлбөр нь Төрийн банкнаас санаачилсан “Тогтвортой өсөлт 2025” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй таван хөтөлбөрийн дөрөв дэх нь юм. “Тогтвортой өсөлт ба бүтээлч бизнес” бойжуулах хөтөлбөрт Орхон аймгийн 42 бизнес эрхлэгч хамрагдаж, чуулга уулзалтын үеэр сертификатаа гардан авлаа.

Төрийн банкны Бизнес инкубатор төв нь тогтвортой хөгжлийг түүчээлж, ногоон ирээдүйг цогцлоох зорилтын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл шийдлүүдийг хэрэгжүүлэн ажилласаар байна. Тухайлбал, СЭЗИС-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролд зориулж, 10 цахим хичээл бэлтгэсэн нь банкны веб сайтад байршаад байна. Хэрэв та хичээлүүдийг үзэх бол энд дарна уу.

Итгэл төгс – Ногоон ирээдүй

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ

Огноо:

,

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP-17 үргэлжилж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар уг арга хэмжээний ногоон бүсэд “Говийн гайхамшигт -6” санаачилга болон Монгол орны Улаан дансыг танилцууллаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г 2016 онд санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна. Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хэрхэн хамгаалах талаар ярилцаж, хийх ажлаа төлөвлөдөг болоод байна. Үүний ачаар “Говийн гайхамшигт 6” амьтан тодорхой хэмжээгээр хамгаалалтад ороод байгаа юм. Энэ талаар тус байгууллагын мэргэжилтнүүд танилцууллаа.

Зэрлэг амьтдад зориулсан  худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр олон ажил хийжээ. Сүүлийн таван жилд талууд говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалсан нь зэрлэг амьтан төдийгүй хүн, малыг ундаалж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн харилцан шүтэлцээг хангасан ач холбогдолтой арга хэмжээ болжээ.

Түүнчлэн Монгол Улс хөхтөн, хэвлээр явагч, хоёр нутагтан, загас гэсэн дөрвөн том бүлгийн хүрээнд IUCN-ийн Улаан дансны улсын хэмжээний хоёр дахь иж бүрэн дахин үнэлгээг 19 жилийн дараа хийж гүйцэтгэлээ. Энэ нь зэрлэг амьтдын талаархи шинжлэх ухааны суурь мэдээллийг сайжруулах, нэн ховордсон зүйлийн хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Дахин үнэлгээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Их Сургууль, үндэсний судлаачид болон хараат бус шинжээчидтэй хамтран хийсэн юм. Энэ удаад Монгол Улс 249 зүйлийг дахин үнэлжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ

Огноо:

,

АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.

Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.

Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.

Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.

Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хөндөгдсөн чухал сэдэв нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудал байлаа.

“Чайна Энержи” компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг.

Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол Улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ.

Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе13 минутын өмнө

COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ

Улстөр нийгэм16 минутын өмнө

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашру...

Цаг үе25 минутын өмнө

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбаруу...

Улстөр нийгэм32 минутын өмнө

COP17: “Газраас үүдэн нүүх нь” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион ...

Цаг үе2026/08/26

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэ...

Улстөр нийгэм2026/08/26

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн...

Шударга мэдээ2026/08/26

Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар ...

Улстөр нийгэм2026/08/26

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачил...

Цаг үе2026/08/26

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн бар...

Улстөр нийгэм2026/08/26

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаа...

Санал болгох