Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан, хэврэгшиж байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2020-03-02

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

Огноо:

,

Урин дулаан цаг буюу зуны сар айлчлан ирлээ. УЦУОШГ-ын цаг уурч Ш.Тэргэлээс цэцэг жимс, нар хур тэгширдэг зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг тодрууллаа.

-Зургадугаар сард цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байх вэ?

-Ирэх зургадугаар сарын агаарын температурын хувьд баруун аймгуудын нутгийн ихэнхи хэсгээр олон жилийн дунджаас дулаан байхаар байна. Бусад нутгаар олон жилийн дунджаар байна. Хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон говийн аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Бусад нутгаараа олон жилийн дундажтай адил байна. Агаарын температур, хур тунадасны явцын хувьд ихэнхи нутгаараа ирэх сарын нэгдүгээр 10 хоногийн дунд үеэр мөн хоёрдугаар 10 хоногийн эхэн болон гуравдугаар 10 хоногийн дунд үеүдэд агаарын температур сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхэнд буюу нэгдүгээр 10 хоногийн эхэн болон сүүлээр мөн хоёрдугаар 10 хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнхи нутгаар агаарын температур өмнөх өдрөөсөө 2-5 хэмээр дулаарах төлөвтэй байна. Хур тунадасны хувьд сарын эхэнд буюу нэгдүгээр 10 хоногийнхоо эхэнд баруун болон төвийн аймгуудын нутгаар, нэгдүгээр 10 хоногийн дунд үед төв болон зүүн аймгуудын нутгаар, мөн нэгдүгээр 10 хоногийн дунд үед баруун аймгуудын нутгаар, нэгдүгээр 10 хоногийнхоо сүүлчээр төвийн болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Сарын дундуур буюу хоёрдугаар 10 хоногтоо төвийн болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн тунадас орох бол гуравдугаар 10 хоногтоо нийт нутгаараа хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад хур тунадас хэр их орох вэ?

-Ихэнхи нутгаараа хур тунадас олон жилийн дунджаар байна. Төвийн аймгуудын зүүн, говийн аймгуудын өмнөд хэсгээрээ олон жилийн дунджаас арай ахиу хур тунадас орно. Өнгөрсөн жил хур тунадас олон жилийн дунджаасаа бага байсан бол агаарын температурын хувьд олон жилийн дунджаасаа дулаан байсан.

-Ирэх сард ямар бүс нутгуудад хур тунадас бага байх төлөвтэй байна вэ?

-Хур тунадас багатай нутгууд гэвэл Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар тодруулбал Өмнөговь аймгийн өмнөд хэсэг, Дорноговь аймгийн ихэнхи нутгаар хур тунадас багатай байхаар урьдчилсан төлөв гарсан.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

ОХУ-д оршин сууж буй монгол оюутнуудын анхааралд

Огноо:

,

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотууд дахь Ерөнхий консулын газрууд хамтран Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдийг эх оронд нь хүргэх ажлыг 2020 оны 03 дугаар сараас ээлж дараалан, нэгдсэн удирдлагын дор зохион байгуулж байгаа билээ.

2020 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэг, Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нийтдээ 760 Монгол Улсын иргэн эх орондоо очоод байна.

ОХУ-д үлдсэн иргэдийн тоо, байршилыг нарийвчлан дахин тогтоох, тэдний тус улсад үлдсэн учир шалтгаан, эх орон руугаа явах боломжит тов, чиглэл зэргийг тодруулах, улмаар иргэдийг нутагт нь хүргэх, татан авах ажиллагааг цаашид хэрхэн үргэлжлүүлэн зохион байгуулах талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст уламжлах зорилгоор Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутнуудаас санал асуулга авахаар шийдвэрлэсэн юм.

Иймд, нутаг буцаагүй оюутан Та https://forms.gle/RshNb9WS9tokX2oUA холбоосоор орж санал асуулгын асуултуудад үнэн зөв хариулна уу.
Санал асуулгад ОХУ-д оршин байгаа оюутан оролцсон эсэхийг нягтлах зорилгоор Элчин сайдын яамны суурин утаснаас судалгаанд оролцогч Таны үүрэн утас руу залгаж тодруулга, баталгаажуулалт хийх тул дуудлагад шуурхай хариу өгөхийг хүсье.

Жич: Хотуудын болон сургуулиудын Оюутны холбооны төлөөлөгчид үлдсэн оюутнуудынхаа мэдээлэлийг oyutan.burtgel@mail.ru шууданд ирүүлнэ үү.

Холбоос: https://forms.gle/RshNb9WS9tokX2oUA

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Сэтгүүлч нарт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ хийлээ

Огноо:

,

Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газраар явж мэдээ, мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч нараа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийлээ. Шинжилгээнд хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч хамрагдсан бөгөөд бүх хүнд коронавирусний халдвар илрээгүй буюу сөрөг гарлаа.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох