Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Дэлхийн бодлогын форум"-аар гишүүн орнуудын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

Огноо:

,

"Дэлхийн бодлогын форум"-ыг Бүгд Найрамдах Намибиа Улсад зохион байгууллаа. Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн орны төв банкууд, санхүүгийн зохицуулагч болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн 800 гаруй төлөөлөгч оролцсон форумаар олон улсад тэр дундаа гишүүн орнуудад санхүүгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

Форумд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн, дэд дарга Н.Хүдэрчулуун болон холбогдох албаныхан оролцсон бөгөөд Сэндбоксын албаны дарга Б.Батчимэг Монгол Улсын финтекийн салбар, сэндбокс орчны талаар, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах хянан шалгагч Б.Цолмонтуяа виртуал хөрөнгийн салбарын зохицуулалтын орчны сайн туршлага, дижитал экосистем, криптовалют, токенжуулсан хөрөнгийн чиг хандлагаас танилцуулсан юм. Мөн форумын үеэр дэд ажлын хэсгүүдийн удирдлагуудыг шинэчлэн томилсон бөгөөд ахлах хянан шалгагч Б.Цолмонтуяа “Дижитал санхүүгийн үйлчилгээний ажлын хэсэг”-ийн даргаар сонгогдлоо. Тэрээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус ажлын хэсгийн дэд даргын үүргийг гүйцэтгэж, олон улсын чуулга уулзалт, дэд ажлын хэсгийн хурлуудыг зохион байгуулж, удирдаж байсан.

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг нь долоон ажлын хэсэгтэй бөгөөд жил бүр тус ажлын хэсгийн гишүүдээсээ оруулсан хувь нэмэр, оролцоог нь үнэлж шилдгийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн форумын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн, дэд дарга Н.Хүдэрчулуун шилдгээр шалгарсан гишүүдэд уг шагналыг гардуулсан юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох