Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу мэдээллийг нэг урсгалаар өгнө

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдийг зөвхөн доор нэр дурдсан албаны эх сурвалжуудаас өгсөн үнэн бодит  мэдээллээр хангаж ажиллахыг телевиз, радио, веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд  анхааруулж, анхааруулга хүргүүлжээ.

Тодруулвал Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор худал, ташаа мэдээлэл олноор түгээгдэж иргэдийг бухимдуулж, төөрөгдүүлэх хандлага ажиглагдаж, түүнийг дагасан олон сөрөг асуудал үүсч болзошгүй нөхцөл байдал гарсан учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар, УОК–оос холбогдох албан тушаалтнуудад даалгасан билээ.

Улмаар зөвхөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтэс, Эрүүл мэндийн яамнаас Засгийн газар, УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийн явуулж буй үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн талаарх албаны үнэн бодит мэдээллийг иргэдэд мэдээллийн нэг урсгалаар өгч байхыг үүрэг болгосон юм.

Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын үед шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран шуурхай үнэ төлбөргүй, цаг алдалгүй хүргэж байхыг ХХЗХ-оос телевиз радио, веб сайтын үйлчилгээ эрхлэгчид болон ард иргэдэд хандан анхааруулж, тухайн хэвлэлийн байгууллагуудад анхааруулгыг албан бичгээр хүргүүлжээ.  

Мөн ХХЗХ, ЦЕГ-ын Нийтийн Хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотой мэдээ, мэдээллийг нийтлэсэн тохиолдолд уншигчдад сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор сүлжээндээ байрлуулж, иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан, илт худал мэдээ мэдээлэл  тавихгүй байх, үзэн ядалт, ёс бус үг хэллэг зэргийг дэвэргэхгүй байхыг анхааруулж тусгайлан шаардлага хүргүүлсэн байна.

Түүнчлэн жиргээ/twitter/, нүүрном/facebook/-д олон нийтийн эрх ашигт хохирол учруулахуйц худал, хуурмаг мэдээлэл түгээсэн аливаа этгээдийг ЦЕГ, ХХЗХ хамтран илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх цаашлаад Фейсбүүк компанийн Ази Номхон далайн бүс нутгийн төвөөр дамжуулан тус хаягийг устгаж, Монгол Улсын хуулийн дагуу тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ажиллах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох